Москвад болсон хоёр талын хэлэлцээрийн дүнгээр Орос, Монгол улсуудын ерөнхийлөгчид Дмитрий Медведев, Цахиагийн Элбэгдорж нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Төрийн тэргүүнүүдийг байлцуулан, хоёр талын цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээн дэх оюуны өмчийг харилцан хамгаалах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. ОХУ-ын Хууль зүйн яамны сайд Александр Коновалов, МУ-ын БХЯ-ны сайд Лувсанвандангийн Болд нар тус баримт бичигт гарын үсэг зуржээ. Монгол, Орос улсуудын Анагаахын  ШУ-ны академуудын хоорондын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны меморандум болон хил дамжсан био мандалын “Увс нуурын хотгор” нөөц газар байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэгт гарын үсэг зурсан байна. Энэ хэлэлцээр нь биологийн болон байгалын олон зүйл төрлийг хадгалахад  чиглэгдсэн гэж ОХУ-ын Байгалын нөөц, экологийн яамны сайд Юрий Трутнев сэтгүүлчидэд тайлбарлалаа. “Нэг улсын нутгаас нөгөө улсын нутагт шилжин нутгалдаг хил гэдгийг мэддэггүй амьтадыг хамгаалахын тулд монгол нөхдүүдтэйгээ хамтран ажиллах болно гэж” тэр хэлсэн байна. Энэ нутагт зээр, бөхөн гөрөөс их нутгалдаг юм гэж сайд нэмж хэлжээ. “Улаанбаатар төмөр зам” ХК-ийг үүсгэн байгуулах тухай БНМАУ, ЗХУ хооронд 1949 онд байгуулсан хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколд мөн гарын үсэг зурсан байна. Хамтарсан ХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх тухай урьд нь тохирсон тохиролцоог гарын үсэг зурсан баримт бичигт тусгасан гэж “ОТЗ” компанийн тэргүүн Владимир Якунин сэтгүүлчидэд мэдээлсэн байна. “Дүрмийн санг 250 сая доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бөгөөд монголын тал өөрийн хувиа бас оруулна гэсэн амлалтын дор оросын тал өөрийн хувийг өнгөрсөн жил оруулсан билээ. Мөн “ОТЗ” компани ВТБ банкнаас гаргаж өгсөн 125 сая долларын зээлийн нөөцөөр баталгаажуулж өгсөн юм. Өнөөдрийн гарын үсэг зурсан баримт бичиг хийх ёстой зүйлүүдийг л албан ёсны болгож байгаа юм” гэж Якунин хэлсэн байна. Мөн ХК-ийн оролцогчдын хувийг өөрчлөх асуудлыг өнөөдөр хэлэлцсэн ба энэ асуудлыг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх болно гэж тэр хэлсэн байна.