ОУ дахь Монгол улсын экспортыг нэмэгдүүлэх нь дээд хэмжээний хэлэлцээрийн гол асуудлуудын нэг байлаа. Хоёр улсын худалдааны эргэлтийн бүтэцэд нилээд тэнцвэргүй байдал ажиглагдаж байна. Монгол улс дахь ОУ-ын экспорт 1 тэрбум гаруй доллар байхад ОУ дахь Монгол улсын экспорт 40 сая доллар байна. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд орос, монголын бизнес форумд оролцсон юм. Энэ форумд Монгол улсын засгийн газрын гишүүд, улсын нэгдлүүдийн төлөөлөгчид, орос, монголын бизнесменүүд оролцлоо.

    Монгол улсын ерөнхийлөгчийн албан ёсны үг минут хүрэхгүй хугацаанд үргэлжиллээ. Түүнээс хойшхи үйл явдлыг анд нөхөдтэйгээ ярилцсан сэтгэлийн үг гэж нэрлэж болох байлаа. ЗХУ-ын дээд сургууль төгссөнөөсөө хойш оросоор ийм удаан анх удаа ярьж байна гэж ноён Элбэгдорж хэллээ. «Орос, Монголын харилцааг онцгой гэж нэрлэж байгаа юм. Бид бол түүхээрээ, уул, усаараа холбогдсон хөршүүд. Шилжилтийн өнгөрсөн жилүүдэд манай нийгэм, бүх юм их өөрчлөгдсөн. Бид иргэдээсээ судалгаа явуулж, ямар оронтой хамгийн нягт хамтын ажиллагаа хөгжүүлэх нь зөв бэ гэж санал асуусан. Тэгэхэд 60 гаруй хувь нь оростой гэж харуулж байна. Манай хоёр орны худалдааны эргэлт 90-ээд оныхтой дөхөж очжээ. Тэр үед 1.1 тэрбум орчим ам доллар байж. Одоо 1.1 тэрбум орчим ам доллар байна. Эндээс бид шинэ өндөрлөгт хүрэх хэрэгтэй. Тухайлбал Улаанбаатар төмөр зам байна. Энэ замаар 1951 онд анхны галт тэрэг явсан бөгөөд Монголын хөгжлийн үндсэн дэд бүтэц байсан, одоо ч байна. Өнгөрсөн жил манай УИХ төмөр замын урт хугацааны бодлогоо тодорхойлж баталсан. Ингэснээр бид хамтын шинэ бүтээн байгуулалтын түүхээ бичнэ. Оростой бид худалдаа хиймээр байна. Бид оросыг бодвол далайн чандад илүү их зүйл худалдаж байна. Хамгийн гол нь гаалийн болон тарифын асуудлуудыг шийдэх шаардлагатай байна. Бид ОХУ-ын хариуцлагатай, найдвартай түнш байхыг хүсч байна. Бид мөнхийн хөршүүд нүүгээд явчихгүй шүү дээ!» гэж Монгол улсын ерөнхийлөгч хэллээ.

    Манай хоёр орны харилцан ашиг сонирхол их юм. Жишээ нь ашигт малтмалын олборлолт, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал гээд олон салбар байна. Хүдрийн олборлолт болон дахин боловсруулалтын хоёр хамтарсан үйлдвэр ажиллаж байна. Гуравдахыг нь тун удахгүй ашиглалтад оруулах гэж байна. Энд хамтын ажиллагааны ихээхэн нөөц байна гэж “Ростехнологии” улсын нэгдлийн орлогч захирал Алексей Алешин хэлээд «Орос, монголын хамтарсан хөрөнгө оруулалтын төсөлд эхний ээлжинд уул уурхай, тээврийн салбарт оросын бизнесийн оролцоог өргөжүүлэх нөөц бололцоо байна. Өнгөрсөн жилийн дүнгээс хархад “Эрдэнэт”, “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны санхүүгийн үзүүлэлтүүдийн динамикт нааштай байдал ажиглагдаж байна. Үүнээс гадна хөдөлмөрийн бүтээмж, баялагийг зөв ашиглах, удирдлагын үр ашгийг дээшлүүлснээр энэ үзүүлэлтүүдийг сайжруулах нөөц бололцоо байна. Үр ашигтай байдлыг дээшлүүлэх манай зорилгыг амжилтад хүргэхэд саад тотгор хүндрэл байсаар байна. Энэ нь Монгол улсын хууль тогтоомжид өөрчлөлт оруулснаас үүссэн татварын ачаалал юм. Ойрын үед монголын ажил хэрэг нэгт нөхөдтэйгээ бид харилцан буулт хийх аргыг олно гэдэгт найдаж байна» гэв. “Бараагийн” төмөрийн хүдрийн орд газрыг эзэмших хамтарсан төсөл хэлэлцэх асуудал төлөвлөгөөнд орсон байна. Орос улсад бүтээсэн оросын техник болон орчин үеийн технологийн тусламжтайгаар энэ ордыг эзэмших юм. Хөдөө аж ахуйн техникийн сэлбэг хэрэгслийн хангамж, техникийн үйлчилгээ явуулах хөдөө аж ахуйн төвийг байгуулахад оросын технолог хэрэг болно. Бордоо үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Монгол улс уламжлал ёсоор мах, махан бүтээгдхүүн, ноос, ноолуур, даавуу нийлүүлэхэд бэлэн байна. Энд маш олон асуудал байгаа боловч ихэнх нь зохион байгуулалтын асуудал юм.

    Хилийн боомт дээр хичнээн цаг зогсдогийг хамтарсан бизнес хийдэг хүмүүс сайн мэдэж байгаа. Энэ асуудал дээр ч сайн тийшээ өөрчлөлт гарч байгаа гэж ОХУ-ын улсын хилийг тодотгох холбооны агентлагын удирдагч Дмитрий Безделов хэлээд «Монголын нүүрсийг дамжин өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд 2010 онд нэвтрүүлэх тусгай боомтыг байгуулсан. Улсын хилийг тодотгох холбооны зорилтот шинэ хөтөлбөрийг өнөөдөр боловсруулаад байна. Энэ хөтөлбөрийг батлуулахын тулд одоо засгийн газрын аппаратад шилжүүлээд байгаа. Энэ хөтөлбөрт монгол, оросын хилийн хэсэг дээр төмөр замын 1, автомашины 7 нийт 8 боомт нээхээр тусгасан юм» гэлээ.

     Газар зүйн байрлалаар ойр байгаа нь жуулчлал хөгжүүлэх сайхан боломжийг нээж өгч байна. “В мире фантазии” компанийн ерөнхий захирал Марина Савушкина Монгол улсыг оросын зах зээл дээр 8 жил сурталчилж байна. «Бид өөрийн төлөөлөгчийн газрыг Монгол улсад нээгээд байна. Байнга хамтран ажиллаж байгаа, бидэнд хамтарсан олон  төсөл бий. Саяхан болсон Москвагийн Олон улсын  аялал жуулчлалын яармаг дээр бид монгол гэр барьсан нь хамгийн олон хүн орж үзсэн үзмэр болсон билээ. Бидэнд хандаж байгаа жуулчид бол дэлхийг тойрсон дог хүмүүс бөгөөд Монголд очихын төлөө зүтгэж, дараа нь дахин дахин очихыг хүсэж байна. Бид монголчуудыг ОУ-д ирүүлэхийг их хүсэж байна. Жишээ нь Байгал нуурт жуулчлуулах хэрэгтэй байна» гэж Марина Савушкина ярилаа.   

     Орос, монголын бмзнесменүүд намар бас дахиад уулзах болно. Орос, Монгол, Хятад улсуудын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын форум болох юм. Монгол улсад байгаа оросын барааны үзсэсгэлэнг энэ үйл явдалд зориулах юм.