Хятадын сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн 70% нь эмчлүүлж чаддагүй гэж өнөөдөр “Синьцзин бао” сонин мэдээллээ. Эдгээр хүмүүс өөрийн гэр бүлийнхэндээ хүнд дарамт болоод зогсохгүй өөртөө болон нийгэмд аюул учруулж байна гэж тус нийтлэлд өгүүлсэн байна. Гэр бүлийн үл ойлголцох байдал болон нийгэм дэх санал зөрөлдөөнөөс болж зарим нэг эрүүл саруул хүмүүс сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очих болсон байна. Хувь хүнд аюул учруулж байгаа болон нийгмийг тайван бус болгож байгаа хүчин зүйл нь ийнхүү сэтгэл мэдрэлийн өвчин болж байна. “Одоогийн хууль тогтоомжид цоорхой байгаа нь” ийм үзэгдлийн шалтгаан нь болж байна гэж шинжээчид үзэж байна гэж өгүүлэлд бичжээ.