Өнөөдөр тамхигүй өдрийг дэлхий даяараа тэмдэглэж байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ 2003 онд гарын үсэг зурсан Загварын конвенцийн ойд энэ удаагийн тамхигүй өдрийг зориулсан байна. Тамхи таталтаас болж 2011 онд ойролцоогоор  6 сая хүн амь насаа алдана гэсэн ДЭМБ-ын таамаг байна. Тэдний 10% нь архаг тамхичид юм. Никотины хамааралын тархалтын хурд хадгалагдах юм бол энэ зууны эцэс гэхэд энэхүү хорт зуршлаас болж тэрбум гаруй хүн амь насаа алдах юм байна.