Ираны цөмийн асуудлыг шийдэхийн тулд тус улсын цөмийн объектуудад цэгэн цохилт өгөхийг Израиль улс үгүйсгэхгүй байна. Израилийн дэд ерөнхий сайд Моше Яалон “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Ираны дэглэм аюулыг тэр онцлон тэмдэглэлээ. Тегераны талаас учруулах цөмийн аюулыг зайлуулахын тулд хамтарсан арга хэмжээ авах шаардлагатай гэж израилийн түшмэл уриалаад, “шаардлагатай бол цэгэн цохилт өгнө” гэж хэллээ. Цэгэн цохилтыг хэн өгөх ёстой гэж үзэж байна вэ гэсэн асуултад тэрээр “үүнийг хэлэлцэхийг би хүсэхгүй байна. Цөмийн зэвсэгтэй Иран улс бүх соёлт ертөнцөд аюул учруулж байгаа шүү дээ” гэж хариуллаа.