Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ОУ-д хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр айлчлалын хамгийн гол өдөр гэж хэлж болно. Тэрээр ОХУ-ын дээд удирдагчтай уулзаж хэлэлцээр хийнэ. Өглөөний 10 цагт Дээд зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Александр Торшинтой уулзахын өмнө ноён Элбэгдорж Кремлийн хананы дэргэдэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн” булшинд цэцэг өргөлөө. Үд дунд тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевтэй хэлэлцээр хийх болно. Тэд орос, монголын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцана. Хоёр улсын төрийн тэргүүнүүд “РЖД” НХК-ийн оролцож байгаа тээврийн хүрээний асуудлууд болон уул уурхайн аж үйлдвэрийн хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүд багтсан том багц баримт бичигт гарын үсэг зурах болно. Хэлэлцээрийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд ураны орд газрын хайгуул, олборлолт, дахин боловсруулалтын ажил хариуцсан “Дорнод уран” хамтарсан компанийг байгуулах асуудлын явцыг хэлэлцэх асуудал орсон байна. Хэлэлцээрийн дүнгээр орос, монголын хамтарсан мэдэгдэлд Кремльд гарын үсэг зурна. Оросын ерөнхийлөгчтэй үдийн зоог барьсны дараа ноён Элбэгдорж албан ёсны уулзалтаа үргэлжлүүлж Төрийн Думын дарга Борис Грызловтой уулзана. Ажил хэрэгч өдрийн төгсгөлд тэрээр ОХУ-ын Засгийн газрын ерөнхий сайд Владимир Путинтэй уулзах болно. Монгол улсын ерөнхийлөгч өнөөдөр соёлын өргөн хөтөлбөртэй байна. Ноён Элбэгдорж Кремлийн Алмааз эрдэнийн санг үзсэн байна. Үдээс хойш Кремлийн Зэвсгийн танхим болон Третьяковын зургийн галерейг үзэх болно.