Тамхитай тэмцэх Олон улсын өдрийг дэлхий даяараа 5-р сарын 31-нд тэмдэглэдэг билээ.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээгээр манай гаригийн бүх эрчүүдийн тал хувь нь, эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь тамхичин байна. Үүний шууд үр дүнд тамхинаас болж жил бүр манай дэлхийн арван том хүн тутмын нэг нь  нас барж байна. Дэлхийн хүн амын ихэнх нь тамхи таталтыг хортой зуршил гэж үздэг юм. Үнэн чанартаа энэ нь героины хамааралтай болохтой нэгэн адил никотины хамааралтай болж байгаа бөгөөд заавал эмчлүүлэх ёстой юм гэсэн түгшүүрийг ДЭМБ-ын шинжээчид дэлдэж байна. Тамхи татдаг эмэгтэйчүүд, өсвөр насныхан ч тоо нэмэгдэж байгаад дэлхийн хамтын нийгэмлэг түгшиж байна.  

  Тамхины аюулт халдварыг зогсоохын төлөө эвлэлдэн нэгдэхийг дэлхийн бүх улсуудад ДЭМБ 2003 оноос эхлэн уриалсаар байна. Тус байгууллага тамхины эсрэг тэмцлийн Загвар гэрээг боловсруулсан бөгөөд ОУ-ыг оролцуулаад бараг бүх улсууд батлаад байгаа билээ.Тамхи таталт нь зүрхний шигдээс, тархинд цус харвах, эрэгтэйчүүд үргүй болох, эмэгтэйчүүд хүүхэд тээх чадваргүй болох буюу үргүйтэх, бүх төрлийн хорт хавдар зэрэг маш олон төрлийн өвчний өдөөгч нь болж байна. Тамхи таталт нь манай гаригийн хүмүүсийн үхлийн гол шалтгааны нэг цусны даралтын өвчний дараа хоёрт орж байна. Дэлхий дээр 6 секунд тутамд амь насаа алдаж байгаа хүний өвчний шалтгаан нь тамхи татснаас болж байна. Татаж байгаа ээлжит янжуур  таны амьдралын сүүлчийн янжуур болж магадгүй гэдгийг тамхичин та заавал эргэцүүлэн бодох хэрэгтэй гэж ДЭМБ-ын шинжээч, анагаах ухааны доктор Галина Сахарова хэлээд « Энэ бүхнээс зайлсхийж амьдралаа бүрэн дүүрэн үнэ цэнэтэй болгоё гэвэл бага зэрэг санаа тавих л хэрэгтэй. Өөрөөр хэлвэл эрүүл хэв маягаар амьдарч түүний зарчмуудыг дагах л хэрэгтэй юм. Хортой, идэмхий, канцерогенын утаагаар амьсгална гэдэг бол байж боломгүй зүйлээ» гэв.

   Тамхины утаанд 30 төрлийн хортой бодис агуулагддагаас хорт хавдар өдөөдөг маш хүчтэй канцероген болох бензен, ухаан санааны хор гэж тооцогддог никотин зэрэг агуулагддаг. Хүн амынх нь дөнгөж 3% нь тамхи татдаг Сингапур улс өнөөдөр хамгийн бага тамхичидтай улс болоод байна. ДЭМБ-ын мэдээгээр ОУ хамгийн их тамхичидтай улс бөгөөд хүн амынх нь ялангуяа томчуудын гуравны нэг нь тамхи татаж байна.Тамхи таталттай тэмцэхийн тулд тус улсад тамхи таталтыг хязгаарлах хууль болон 2010-2015 оны хооронд тамхи хэрэглэхийн эсрэг тэмцэх үндэсний концепцийг боловсруулаад байна. Ажлын байрандаа болон нисэх онгоц, галт тэрэг, спортын барилга байгууламжууд, эрүүл мэндийн болон соёлын байгууллагуудад тамхи татахыг энэ хуулиар хориглосон юм. Одоо Төрийн Дум энэ хуулийг улам чангаруулж тамхины төрлийн бүтээгдхүүний акзизыг нилээд нэмэгдүүлэх гэж байна.ЕХ-нд нэг хайрцаг тамхины үнийг эрс нэмэгдүүлснээр энэ үхлийн зуршлаас хүн амын 45% нь татгалзсан байна.

   5-р сарын 31-нд дэлхий даяараа тамхинаас татгалзах өдрийн олон улсын ажиллагаа явуулдаг билээ. Энэ өдөр тамхи татахгүй байхыг хүн бүхэн хичээх хэрэгтэй. Үүнээс хойш хэн нэгэн, ганц удаа амьдарч байж өөрийгөө болон орчин тойрныхныгоо хордуулж  байх ямар хэрэгтэй юм бэ гэдгийг бүрэн ойлгоод тамхинаас татгалзах болтугай!. 

Гэрэл зураг