0ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев  өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой хэлэлцээр хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Энэ хэлэлцээрийн явцад талууд худалдаа- эдийн засгийн асуудлыг хэлэлцэх ёстой. Монгол улсад 125 сая долларын зээл олгох тухай асуудлыг ерөнхийлөгчид хэлэлцэх болно. ОХУ-ын зах зээл дээр монголын малын мах, сүүний импортыг нэмэгдүүлэхийн тулд малыг вакцинжуулахад зориулж ОУ  Монгол улсад 375 сая рубль олгоно гэж төлөвлөж байна. Айлчлалын явцад уул уурхайн бүтээгдхүүнийг дамжин тээвэрлэх болон шинэ төмөр зам барих ажлыг авч хэлэлцэнэ. Медведевийн урилгаар Монгол улсын ерөнхийлөгч ОУ-д өчигдөр ирсэн бөгөөд түүний айлчлал 6-р сарын 3-нд хүртэл үргэлжилнэ. Ноён Элбэгдорж  ОУ-ын засгийн газрын тэргүүн Владимир Путинтэй уулзахаар төлөвлөсөн байна.