Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ОХУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд яг одоо Москва дахь Олон улсын худалдааны төвд орос, монголын бизнес форум болж байна. Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг, ОХУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яам, Монгол улстай хамтран ажиллах ажил хэрэгч зөвлөл, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагууд энэ форумыг зохион байгуулж байгаа юм.  ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Сергей Катырин, Монгол улстай хамтран ажиллах ажил хэрэгч зөвлөлийн дарга, “Ростехнолог” улсын нэгдлийн захирал Сергей Чемезов болон монголын төлөөлөгчид үг хэлээд байна. Монголын төлөөлөгчид Монгол улсын эрчим хүч, уул уурхайн аж үйлдвэрийн одоогийн байдал, Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн байдалтай оролцогчдыг танилцууллаа. Тун удахгүй Монгол улсын ерөнхийлөгч бизнес форум дээр үг хэлнэ. Төгсгөлд нь ноён ерөнхийлөгч форумд оролцогчид болон сэтгүүлчдийн асуултанд хариулна.