Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын эхний өдөр. МУ-ын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн урилгаар Москвад хүрэлцэн ирсэн юм. Албан ёсны айлчлал 3 хоног үргэлжилнэ. Орос улсын нийслэлд хүрэлцэн ирснээсээ хойш 2 цагийн дараа ноён Элбэгдорж ИТАР-ТАСС агентлагт зочиллоо. Ц. Элбэгдорж тус агентлагийн ерөнхий захирал Виталий Игнатенькотой уулзлаа. Львовын Цэргийн дээд сургуулийн сэтгүүлчийн тэнхимийг дүүргэсэн ноён Элбэгдорж ОУ дахь Олон нийтийн ХМХ-ийн ардчилсан хөгжлийг сонирхож, агентлаг хоорондын мэдээлэл дамжуулах шуурхай ажиллагаатай танилцлаа. Мөн Олон нийтийн ХМХ-ийн орчин цагийн үүргийн тухай ярилцсан байна. ОУ-ын тэргүүлэх Олон нийтийн ХМХ-ийн агентлагуудын ерөнхий редакторуудтай ноён Элбэгдорж үдийн зоог барьсан байна. Үдээс хойш ерөнхийлөгч Москвагийн УИС-д зочиллоо. МУИС-ийн төв байранд багш оюутнууд цугларсан байлаа. Монгол, Орос улсуудын харилцан хамтын ажиллагааны хөгжил, Монгол улсын тухай сонирхсон асуултуудад ноён Элбэгдорж цаг хагасын  турш хариулсан байна. Оросын оюутнууд монголын үе тэнгийнхэн болон монголын боловсролын системийг сонирхсон байна. Москвагийн УИС-ийн монгол оюутнуудтай ерөнхийлөгч уулзаж ярилцсан байна.