Нийслэлийн нэгэн эмнэлэгт ням гаригт зуурдаар нас барсан Абхаз улсын ерөнхийлөгчтэй Москвад салах ёс гүйцэтгэлээ. Сергей Багапш 62 настай байсан юм. Зэвсэгт хүчний соёлын төвд болсон иргэдийн салах ёс гүйцэтгэх ажиллагаанд ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев оролцлоо. Абхазын тэргүүний цогцсыг Москвагаас Сухуми руу онгоцоор хүргэх болно. Тус улсад 3 хоногийн гашуудал зарлаад байна. Багапшийг пүрэв гаригт төрсөн тосгон Жгердад нь нутаглуулах болно. Абхазын үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль 3 сарын дараа болно. Энэ хугацаанд дэд ерөнхийлөгч Александр Анкваб төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэх болно.