Түвдийн буддын шашинтнуудын тэргүүн Далай лам улс төр, засаг захиргааны албан тушаалаасаа албан ёсоор татгалзлаа. Гадаадад орогнож байгаа түвдийн засгийн газрын боловсруулсан үндсэн хуулийн өөрчлөлтөд тэрээр гарын үсэг зурсан байна. Гадаадад орогнож байгаа түвдийн төв захиргаатай хамт гүйцэтгэж байсан бүх улс төрийн үүрэг хариуцлага тус засгийн газарт шилжиж байгаа юм байна. Далай лам зөвхөн шашны тэргүүнээрээ үлдлээ гэж Энэтхэг улсад орогнож байгаа түвдийн засгийн газрын төлөөлөгч мэдэгдлээ. Гадаадад орогнож байгаа түвдийн парламентийн тусгай чуулганаар үндсэн хуулийн өөрчлөлтийг сайшаасан байсан юм.