Сөүлийн төрийн эрхэнд Ли Мен Бак байсан цагт Өмнөд Солонгос улстай БНАСАУ хэлэлцээр хийхгүй гэж хойд солонгосын ЦТАК агентлаг мэдэгдлээ. Ямар нэгэн болзолгүйгээр Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах хэлэлцээр хийхэд тус улс нээлттэй байна гэж БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ир мэдэгдэж байсан юм. Хэрвээ БНАСАУ цөмийн зэвсгээсээ татгалзах тухай зарлах  юм бол Ким Чен Ирийг олон улсын цөмийн дээд хэмжээний уулзалтад урихад бэлэн байна гэсэн ерөнхийлөгч Ли Мен Бакын саналыг Пхеньян 5-р сарын эхэрээр няцаасан билээ. Энх тайвнаар эвлэлдэн нэгдэх Хойд Солонгосын хороо энэ урилгыг “инээдэмтэй хэрэг” гэж нэрлэсэн байна.