ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн урилгаар өнөө өглөө Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж албан ёсны айлчлалаар Москвад хүрэлцэн ирлээ. Москвагийн цагаар 12 цагт ерөнхийлөгч ИТАР-ТАСС-т очиж тус агентлагын дарга болон сэтгүүлчидтэй уулзсан байна. Монгол улсын төрийн тэргүүн болон түүний дагалдан яваа хүмүүс дараа нь ОУ-ын тэргүүлэх сургуулийн нэг Москвагийн Улсын Их сургууль дээр очиж багш, оюутнуудтай уулзжээ. Монгол улсын ерөнхийлөгч өнөө орой орос, монголын бизнес форум дээр үг хэлнэ. Орос, монголын дээд хэмжээний уулзалт маргааш Кремльд болох бөгөөд  ноён Элбэгдорж, ОУ-ын ерөнхийлөгч Д.Медевдев, ерөнхий сайд Владимир Путин нартай уулзана. Хэлэлцээрийн явцад улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх болно. Дараа нь Монгол улсын төрийн тэргүүн Санкт-Петербург хотод зочилж оросын монголч эрдэмтэдтэй уулзаж тус хотын Монгол улстай холбоотой соёлын болон түүхэн дурсгалт зүйлүүдтэй танилцах болно. Монгол улсын ерөнхийлөгчийг 6-р сарын 2-нд Элстэд хүлээж байна. Тэрээр Халимаг улсын ерөнхийлөгчтэй уулзаж, энэ бүс нутгийн нийслэлийн түүхэн болон шашны холбогдолтой газруудаар явж монгол угсаатай ард түмний аж амьдралтай танилцах юм.