Японоос хөдөлгүүр иртэл Санкт-Петербург дэх японы Ниссан нэгдэлийн үйлдвэр 5-р сарын 30-наас 6-р сарын 3 хүртэл 5 хоног түр зогсох болоод байна. 3-р сард болсон газар хөдлөлтөөс болж ихэд нэрвэгдсэн Иваки муж дахь хөдөлгүүрийн үйлдвэрлэл зогссоноос болж ийм байдалд хүрлээ гэж тус компанийн төлөөлөгч Татьяна Натарова мэдэгдлээ. 2010 онд 24500 автомашин үйлдвэрлэсэн Санкт-Петербургийн Ниссан үйлдвэр одоо ОХУ-ын зах зээлд зориулж Nissan Teana, X-Trail, Murano гэсэн гурван загварыг үйлдвэрлэж байна. Япон улсад болсон гамшигаас болж зургаан цилиндртэй хөдөлгүүрийн нийлүүлэлт түр саатсан учраас энэ нь төлөвлөгөөт зогсолт юм гэж  Натарова мэдэгдлээ. “Удаан сул зогсохгүйн тулд бид хөдөлгүүрүүдийг онгоцоор зөөж байна” гэж  тэр хэллээ.