“Фукусима-1”АЦС-ийн байдлыг он дуустал тогтворжуулж чадахгүй. Тус станцийн оператор “Токио электрик пауэр” /ТЕПКО/ компани энэ тухай өнөөдөр мэдээллээ. Гурван сарын дотор станцаас алдагдаж байгаа цацраг идэвхт бодисыг зогсоож, 6-9 сарын дотор гэмтсэн гурван реакторыг хөргөлтийн байдалд оруулна гэж тус компани 4-р сард зарлаж байсан юм. Ослын эхний шатанд л гурван реакторт байсан цөмийн түлш хөргөлтгүйгээс болж хайлсан нь 5-р сарын дундуур тодорхой болжээ. Байдлаас ажихад реакторын их биеийг хайлуулсан ба гадаргуу нь гэмтсэн бололтой. Үүнээс болж түүнийг хөргөхийн тулд ус цутгах боломжгүй болж бин битүү байдал алдагдаж байгаа юм.