Довилийн дараа Парис энхийн асуудлыг зохицуулах төв боллоо. Харин даяарчлалыг хамарсан асуудлыг хэлэлцэх болон хариулт олохыг төрийн тэргүүнүүд биш залуучууд оролдох юм. Өөрөөр хэлвэл тэд хэдэн өдрийн турш өөрийн улсын төрийн тэргүүн болон салбарын сайд нарын дүрд тоглох юм. Франц улсын нийслэлд 5-р сарын 29-нөөс 6-р сарын 3-ныг дуустал томчуудын “G8”,  “G20”-той төсөөтэй залуучуудын “Найм ба хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт гараандаа орлоо. Хэдэн жил дараалан оюутнууд, залуу эрдэмтэд, эдийн засагчид дэлхийн хүчтэй улсуудын тэргүүнүүдийн дүрд тоглож байна. Дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдал, эрчим хүчний аюулгүй байдал, боловсролын салбар дахь олон улсын хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэх замыг эрж хайн хэлэлцэж байна. Одоохондоо энэ нь тоглоом мэт боловч муугүй мэргэжлийн түвшинд болж байна. “Өнөөдөр залуучуудын “найм” “хорьд” оролцож байгаа залуучууд улс орондоо маш хүнд хэцүү сорилтуудыг даван туулсан учир тэд ирээдүйд улс төрд өөрсдийгөө сорих ёстой” гэж оросын төлөөлөгчдийн тэргүүн Саратовын Улсын их сургуулийн аспирант Евгений Красанцов ярьж байна. Ийм учраас энэ яриа хэлэлцээнд бид удаан бэлтгэж, шаардлагатай ном зохиолуудыг уншиж, улс төрчдөөс зөвөлгөөн авсан гэж нэмж хэллээ. Бидний санал санаачлагууд бодитой бөгөөд зүгээр нэг тоглоом биш гэж Евгений ярьж байна. Бид ойролцоогоор 8-10 сэдвийг хэлэлцэх болно. Тэдний нэг нь томчуудын “наймынхны” хэлэлцсэн кибер орчинг удирдах болон кибер орчин дахь аюулгүй байдлын асуудлыг бид бас хэлэлцэх болно. Манай гаригийн ихэнх оршин суугчид Интернетийг чөлөөтэй ашиглахад тус дөхөм болох аргачлалыг бид хэлэлцэх болно. Энэ оролтыг блоктохгүй, хязгаарлалт тогтоохгүй байх нь бидний хувьд маш чухал юм. Тэгэхдээ энэ эрх чөлөө хаос болж болохгүй. Интернет алан хядах ажиллагаа, салан тусгаарлах үзэл зэрэг хортой үзэгдлийг сурталчилахгүй байх ёстой. Хүчирхийлэлийг уриалан дуудахыг блоктолж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдлыг өөгшүүлэх тийм аргыг олох шаардлагатай байна. Үүнээс гадна НҮБ-ын АЗ-ийг шинэчлэн өөрчлөх асуудлыг бас хэлэлцэнэ. Энэ зөвлөлд хэн шинээр гишүүнээр элсэх ёстой, ямар шалгуураар элсүүлэх, ямар байдлаар санал хураах ёстой, энэ байгууллагад хориг тавих эрх байх ёстой юу, үгүй юу гэдгийг бас хэлэлцэнэ. Үүнээс гадна дэлхийн жендерийн тэгш эрх болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ямар маягаар тэмцэх ёстой зэргийг хэлэлцэнэ. Мөн боловсролын шинэ стандартыг хэлэлцэх болно гэж тэр ярилаа. Саратовын Улсын Их сургуулийн энэ аспирант иймэрхүү үйл ажиллагаанд оролцож ажиллах туршлагатай юм. Өнгөрсөн жил Ванкуверт болсон залуучуудын “наймын” дээд хэмжээний уулзалт дээр оросын төлөөлөгчдийн нэг Евгенийд ГХЯ-ны сайдын албан тушаал ноогдсон билээ. Тэгвэл энэ жил Парист тушаал дэвшиж төрийн тэргүүн болсон байна. “Төлөөлөгчдийн тэргүүн Евгений Красанцов, манайд нэг л ерөнхийлөгч Д.Медведев байгаа шүү дээ” гэж тодорууллаа. Хамгийн гол нь манай багт хүчтэй залуучууд байгаа, бид өөрсдийнхөө байр суурийг тууштай хамгаалах болно гэхдээ Ванкуверийн туршлагаас харж байхад нилээн хэцүү л байдаг юм гэж Евгений ярьж байна. Бид эхлээд л санал нийлэхгүй байсан олон асуултууд байсан. Жишээ нь, Их Британи, Ираны атомын хөтөлбөрийн эсрэг түрэмгий, цэргийн арга хэрэглэхийг санал болгож байсан. Харин бид ийм аргыг шууд эсэргүүцсэн учир нь үүнээс болж дэлхийн хамтын нийгэмлэгт юу учирч болох вэ гэдгийг бид сайн ойлгож байсан юм. Энэ аргыг шууд үгүй хийх хэрэгтэй гэдэг дээр тууштай зогссон. Энэ асуудал дээр эргэлзэж байсан хэд хэдэн улс байсан боловч эцсийн эцэст бидний талд орсон юм. Харин Их Британи улс энэ аргаасаа татгалзахад хүрсэн юм. “Наймд” оролцож байгаа улсуудад огт хамаагүй асуудлууд ч байсан. Жишээ нь, Афганистанаас цэргээ гаргахыг завдаж байсан Канад улсын талаар мэтгэлцсэн юм. Би өөр асуудал хэлэлцэхийг санал болгосон учир нь Орос, Япон улсууд энэ маргаанаас шууд гарсан юм гэж тэр ярилаа. Парисын мэтгэлцээн улам л халуун болох шинжтэй байна. Хэрвээ өнгөрсөн жил хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд хоёрхон асуудал байсан ба найман орон оролцож байсан бол энэ жил Францид хэлэлцэх асуудал 8-10, оролцож байгаа орнуудын тоо хэд дахин нэмэгдээд байна. Залуучуудын анхны дээд хэмжээний уулзалт 2006 онд Санкт-Петербург хотод “Олон улсын залуучуудын дипломатын Лиг” олон нийтийн байгууллагын саначлагаар ОУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр болсон билээ. “Их наймынхны” дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болсон билээ. Тэр үед найман орны залуу төлөөлөгчид янз бүрийн асуудлаарх өөрсдийн санал бодлоо төрийн тэргүүнүүдэд шууд тавих боломжтой байсан юм.