Осол болсон “Фукисима-1” АЦС-ийн 5 дахь эрчим хүчний блок дахь ажилласан цөмийн түлштэй бассейн болон реакторын дотоод хэсгийг хөргөх ажлыг нөөц насосын тусламжтайгаар сэргээлээ. Хөргөгч систем унтарч реакторын доторх хэм нэмэгдэх байдал бямба гаригийн орой ажиглагдсан байна. АЦС-ийн “Токио электрик пауэр” оператор компани болсон явдлыг хожуу мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ. 3-р сарын 11-ны газар хөдлөлт болон цунамигаас болж эвдэрсэн “Фукусима-1” АЦС-ийн эхний дөрвөн реакторын хөргөх системийг урьд нь сэргээсэн байсан юм. Эрчим хүчний блокт осол гарснаас болж цацраг идэвхит бодис цацагдсан учир төр засаг АЦС-ийн эргэн тойрны 20 километрийн бүсээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ арга буюу авсан билээ.