Оросын нийслэлд өнгөрч байгаа долоо хоногт палестины хөдөлгөөнүүдийн тэргүүнүүдийн гарын үсэг зурсан Москвагийн тунхаглал нь эвлэрэл тийш хийсэн шинэ алхам боллоо. Шинжээчдийн үзэж байгаагаар ОХУ-ын ГХЯ-ны сайдтай хэлэлцээр хийхээр Палестины төлөөлөгчид хүрэлцэн ирсэн явдал ойрхи дорнодын зохицуулалтын асуудалд Москва гол үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна. Палестин хоорондын яриа хэлэлцээ энх тайванд хүргэх эсэх асуудал нээлттэй үлдлээ. ФАТХ, ХАМАС-ыг оролцуулаад палестины 4 том нам хөдөлгөөнүүдийн удирдагчид Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн урилгаар ОУ-д ирсэн юм. Каирт 5-р сарын 4-нд хүрсэн палестин хоорондын эвлэрэлийн хэлэлцээрийг бэхжүүлэх нь энэ айлчлалын гол зорилго байлаа. Мөн ойрхи дорнодын зохицуулалт дахь Палестины байр суурийг Москвагаар дэмжүүлэх нь чухал байсан юм. Хөтөлбөрийн нэг, хоёрдугаар зүйл ангийг амжилттай  хэрэгжүүлсэн юм. ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров каирын хэлэлцээрийг түүхэн хэлэлцээр гэж нэрлээд: «Нэгдэл нягтрал гэдэг ямарч ард түмэнд зайлшгүй чухал зүйл тэр тусмаа өөрийн тусгаар улсаа байгуулахад палестины ард түмэнд амин чухал юм. Энэ зорилгод хүрэхийн тулд Палестины үндэсний засаг захиргааны удирдагчид өөрсдийн байр суурийг бүх палестинчуудаар дэмжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй ба каирын шийдвэр үүнд хаалга үүдийг нээж өгч байна. Палестины эв нэгдлийг сэргээх нь Палестины чөлөөлөх байгууллага болон арабын ертөнцийг бүхэлд нь бэхжүүлэхэд түлхэц өгөх ба арабын энх тайвны санал санаачлагад шинэ амьдралыг эхлүүлнэ.  Харин одоо Каирт хүрсэн тохиролцоог амьдрал дээр хэрэгжүүлэх л үлдээд байна» гэж тэр хэллээ. ОУ-д хэлэлцээр хийсний дараа палестины байгууллагуудын төлөөлөгчид эхний ээлжинд түр засгийн газар байгуулах хэрэгтэй байна гэж мэдэгдлээ. Болвол технократ гэж нэрлэгддэг намын харьялалгүй мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. Зургадугаар  сард ФАТХ, ХАМАС байгуулагуудын хэлэлцээрийн дүнгээр түр засгийн газрын тэргүүнийг зарлах болно. Шинэ удирдлагууд ирэх жилийн 5-р сард болох ерөнхийлөгчийн болон парламентийн сонгуульд бэлтгэх ёстой. Оросын гадаад хэргийн яамны төлөөлөгчдийн дэргэд хэлэлцэн тохирсон палестины хөдөлгөөнүүдийн Москвагийн тунхаглалд энэ бүхнийг заасан билээ. Тэгэхдээ Палестинчууд зөвхөн москвагийн дэмжилгээр зогсохгүй. Каирын хэлэлцээрийг олон улсын тавцанд албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхээр  ФАТХ, ХАМАС хөдөлгөөнүүд зорьж байна. “Бидний мэдэгдлийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрнө” гэдэгт бид итгэж байна гэж Палестины Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Бассам Аль-Сальхи ОДХ радиод ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэлээ. Бид энэ асуудлыг ЕХ-д заавал тавих болно. 1967 оны дайнаас өмнөх үеийн хилтэй тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрөх асуудлыг  энэ оны 9-р сард Палестины үндэсний өөртөө засах орны тэргүүн Махмуд Аббас НҮБ-ын АЗ-д тавих нь дараачийн алхам болох юм. Хэрвээ дэлхийн хамтын нийгэмлэг тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрөх юм бол тус улс НҮБ-ын гишүүн улсын нутаг дэвсгэрийг хууль бусаар эзлэн түрэмгийлсэн гэсэн хэргээр Израиль улсыг олон улсын шүүхэд өгч болох юм. Палестинчууд төлөвлөсөн бүх зүйлээ хэрэгжүүлэх зориг төгөлдөр байгаа боловч  ФАТХ, ХАМАС хөдөлгөөнүүдийн хооронд зөрчил байсаар байна гэж Ойрхи Дорнодын асуудлаарх шинжээч Елена Супонина мэдэгдээд: «Хэрвээ америкчууд, израильчуудыг хэлэлцээрийн ширээнд суулгах талаар ятгаж чадах юм бол НҮБ-д хандах хандлагаа хойшлуулж болох юм гэж ФАТХ-ын тэргүүнүүд үзэж байна. Харин ХАМАС болон бусад хөдөлгөөнийхэн зарчимч байр суурь баримтлаж байна. Израильчуудтай хийх хэлэлцээр хэзээч амжилтанд хүрэхгүй, тийм учраас НҮБ-д хандах илгээлтийг яаравчлах хэргтэй гэж тэд үзэж байна. Палестины тусгаар улсыг израильчуудтай хэлэлцэн тохирохгүйгээр байгуулж болохгүй гэдгийг аль аль нь сайн ойлгож байна. Эдгээр төлөвлөгөөнүүд нь палестин израилийн болон израиль арабуудын хоорондох харилцааг шинэ хурцадмал байдалд оруулж  магадгүй гэж би болгоомжилж байна» гэж тэр хэллээ. Палестины эвслийн засгийн газар ямар бүрэлдхүүнтэй байх талаар палестины хөдөлгөөнүүдийн хооронд өнөөдөр ч маргаан байсаар байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн зөрчилтэй үгнүүд “гал дээр тос нэмсэнтэй адил” байна гэж Елена Супонина үзэж байна. Израиль улсын нутаг дэвсгэрийг 1967 оны хилд нь байлгах ёстой гэж өнгөрсөн долоо хоногт Цагаан ордны эзэн мэдэгдсэн билээ. Үүнээс хоёр хоногийн дараа тэрээр Тель-Авив, Палестин хоёр дайнаас хойшх 40 жилд байсан хилийг биш өөр хилийн талаар хэлэлцэх хэрэгтэй гэж мэдэгджээ. Араб, израилийн зохицуулалтыг шийдээгүй цагт НҮБ-д ямарч илгээлт явуулах талаар ярих ёсгүй гэж палестины засаг захиргааны саналыг үгүйсгэлээ. Палестин хоорондын эвлэрэлийг тэр дандаа гол нөхцөл болгож ярьдаг байсан юм. Үүнийг Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху дэмжсэн бөгөөд эсвэл ХАМАС-тай хамтран ажиллах эсвэл Израильтай хэлэлцээрийн ширээнд суух гэсэн хоёр асуултыг палестины тэргүүн Махмуд Аббасын өмнө тавилаа. “Тус өөртөө засах оронд асар нэр хүндтэй ХАМАС хөдөлгөөнгүйгээр Палестин, Израилийн хэлэлцээрийг Вашигтон хэрхэн хийлгэх” гэж байгааг би ойлгохгүй байна гэж  Елена Супонина ярьж байна. ФАТХ, Израиль хоёрын хэлэлцэж тохирсоны дагуу байгуулсан улс оршин тогтнох чадвартай байна гэдэгт би л лав эргэлзэж байна. Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудлыг “Их найман” улсын дээд хэмжээний уулзалтын үеэр францийн Довильд бас хэлэлцлээ. Палестины нийгэмд эвлэрэл байгуулж эхэлснийг Францийн ерөнхийлөгч Николя Саркози “сайхан мэдээ” гэж нэрэллээ. Израиль хэлэлцээрийн ширээнд суухгүй байгаа нь өнөөдрийн гол асуудал болж байна гэж тэр үзэж байна. Израиль улсыг 1967 оныхоо хилд эргэж очихыг шаардсан Барак Обамагийн шаардлагыг гадаад улс төрийн форумд оролцсон Герман, Их Британ, Франц, Итал, Япон, Орос, АНУ зэрэг долоон улс дэмжсэн байна. Харин Канад улсын ерөнхий сайд эсэргүүцсэн байна