Алан хядах ажиллагаа үйлдсний улмаас Тахар мужийн амбан захирагч Абдула Жаббара Таква амь үрэгдсэн гэсэн мэдээлэлийг Афганистаны ДХЯ няцаалаа. Амбан захирагч толгойдоо шарх авсан боловч амьд сэрүүн байна гэж тус байгууллага мэдээлсэн байна. Эмнэлэгийн орон дээр хэвтэж байгаа Таквагийн зургийг Чайна Дейли интернет портал нийтэлсэн байна. Хууль сахиулах байгууллагын мэдээлж байгаагаар амбан захирагчийн өрөөнд болж байсан мужийн зөвлөлийн депутатуудын зөвөлгөөн дээр хувцас дотроо бөмбөг нуусан амиан золиослогч орж ирэн дэлбэрчээ. 12 хүн амь насаа алдсны дотор афганы болон гадаадын өндөр тушаалын түшмэдүүд, олон улсын эвслийн цэргийн 3 цэргийн албан хаагч байжээ.