Сирийн засгийн газрын цэргүүд танкуудын дэмжлэгтэйгээр тус улсын төв хэсгийн Хомс мужийн хоёр хот руу орлоо. Сирийн сөрөг хүчний идэвхтэнүүдийн эх сурвалжаас иш татан Ассошиэйтед Пресс агентлаг ингэж уламжиллаа. Өнөө өглөөнөөс Растан, Талбисех хот руу ордог бүх замуудыг цэргийн албан хаагчид болон аюулгүй байдлын албаныхан хаасан гэж тэд ярьсан байна. Олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн Сирит 3-р сарын дундуур эхэлсэн билээ. Засгийн газрын хүчинтэй мөргөлдсний улмаас мянга орчим хүн амь насаа алдсан гэж хууль хамгаалагчид мэдээлж байна. Эмх замбараагүй байдалд зэвсэглэсэн хэт даврагсад буруутай гэж албан ёсны Дамаск үзэж байна. Тэдний гарт 100 гаруй цэргийн албан хаагч амь үрэгдсэн гэж төр засаг мэдэгдээд байна. Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулж, ардчилсан өөрчлөлт хийхийг сөрөг хүчнийхэн шаардсаар байна.