Багийн олон төрөлтийн Европын аврагын тэмцээнээс уран сайхны гимнастикийн оросын шигшээ багийн  тамирчид алтан медаль хүртлээ. Бямба гаригт Белоруссын нийслэлд тэмцээний хоёрдох өдөр болж өнгөрлөө. Туузтай дасгалд Евгения Канаева нэгдүгээр байр эзэлжээ. Дарья Кондакова дөрөвдүгээрт орсон байна. Харин саваатай дасгалаар Канаева хоёрт орж Кондакова нь түрүүлжээ. Нэг өдрийн өмнө бөмбөг болон цагирагтай дасгалуудад мөн л оросууд сайн үзүүлэлт үзүүлсэн байна. Дөрвөн дасгалын нийлбэр дүнгээр багийн олон төрөлтөд тэд итгэлтэй ялалт байгуулжээ. Хоёрдугаар байранд белоруссын тамирчид, гуравдугаарт Украины шигшээ баг орсон байна.