Баруун эргийн Зүүн Иерусалим нийслэлтэй болон Газын зурваст палестины тусгаар тогтносон улсыг НҮБ-ын гишүүн болгохын төлөө арабын улсуудын Лигийн хороо бүхнийг хийхээр шийдлээ гэж бямба гаригт мэдэгдлээ. Тус байгууллагын тусгай мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. Нью-Йоркт 9-р сард нээгдэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр палестин улсыг НҮБ-ын гишүүн болгох асуудлыг Арабын улсуудын Лиг тавих болно гэж тус баримт бичигт заасан байна.