Ливи улсад цус урсгах явдлыг даруй зогсоох талаар африкийн улсуудын явуулж байгаа хүчин чармайлтыг ОУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев дэмжиж байна. Тэрээр ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зуматай утсаар ярилцахдаа, Ливийн ард түмэн өөрийн орны ардчилсан ирээдүйг гадны оролцоо, зааварчлагаагүйгээр өөрсдөө шийдэх ёстой гэж мэдэгдлээ. Ливи улс руу өөрийн тусгай төлөөлөгч Михаил Маргеловыг явуулах шийдвэр гаргасныг Зума өндөр үнэлээд, түүнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдсэн байна. Аддис-Абебад 5-р сарын 25-26-нд Ливийн асуудлаар Африкийн холбооны улсуудын ээлжит бус дээд хэмжээний уулзалтын дүнгийн талаар Зума ярьсан байна. ОУ болон Африкийн холбооноос ливийн хямралын талаар өгч байгаа үнэлэлт дүгнэлт ойролцоо байгааг ерөнхийлөгчид онцлон тэмдэглэлээ.