Абхаз улсын ерөнхийлөгч Сергей Багапш өнөө өглөө москвагийн нэгэн эмнэлэгт нас барлаа. Улс төрчийн хамгаалалтын албаны дарга энэ тухай “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. 5-р сарын 21-нд Багапшийн баруун уушгинд мэс засал хийсэн билээ. Мэс засал амжилттай боллоо гэж эмч нар мэдэгдэж байсан юм. Харин 3 өдрийн өмнө түүний уушиг нь ажиллахгүй болсон ба хиймэл амьсгалын аппаратаар амьсгалуулж байсан байна. Харин нэг хоногийн өмнөөс бусад эрхтэнүүдэд нь нөлөөлж эхэлсэн тул эмч нар өвчтөнг аварч чадсангүй. Одоо Александр Анкваб, Абхазын ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байна.