Орос улсын хилчид бямба гаригт буюу 5-р сарын 28 нд мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. Үеийн үед тэдний алба хамгийн хүндэтгэлтэйгээр тооцогдож ирсэн юм. Эх орныхоо дархан хилийг  хамгаалахад цэргийн эрдмээс гадна, жинхэн эр хүний зан араншин шаардагддаг юм. Алан хядагчдыг барих, мансууруулах бодисны хууль бус наймааны сувгийг хаах, хулгайн усан онгоцыг барих –энэ бүхэн нь орчин цагийн хил хамгаалагчдын зорилго. Хуурай газарт, далайд тэнгист, ер нь тэгээд ямарч байгалийн цаг агаарын нөхцөлд “дугуй ногоон малгайтнууд” хором тутам дэлхийн хамгийн урт -  орос улсынхаа торгон  хилийг сонор, сэрэмжтэй хамгаалдаг юм.  Орос хилийн урт нь 61 мянга гаруй  км.  Тэдгээрийн 14,5 мянга нь хуурай замын хэсэг. Тэгээд ч орос улс дэлхийд хамгийн олон хөрштэй -18 оронтой хөрш аж. Өдөр бүр эх орны хилийг хамгаалахаар хилийн 11 мянган баг, хэдэн арван хил хамгааллын  усан онгоц болон моторт завь, онгоц , нисдэг тэргүүд эргүүлийн манаанд гардаг.   21 зууны эхэн үед Орос улс өөрийн хил хязгаар дээр шинэ аюул заналтай тулгарлаа. Тэдгээрийн дунд – мансууруулах бодисын хууль бус наймаа, хил давсан нууц наймаа, хууль бус шилжин суурьшилт, хулгайн ан, далайн гаралтай бүтээгдэхүүний хууль бус тээвэрлэлт голлох байр эзэлж байна .  Улс дамжсан  олон улсын гэмт хэрэгтэй тэмцэхэд хилийн цэргээс шинэчлэлийг  шаардсан юм. Тэдгээр нь Холбооны Аюулгүй байдлын албанаас хилчдийг мэргэжлийг нь үндэслэн  гэрээгээр авах болсон юм. Хил хамгаалах системд өнөөдөр технологийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтуудыг ашиглаж байна. Жишээ нь, зайгаас байдлыг тандадаг цахим хэрэгсэл байна. Ийм техник нь ямарч тээврийн хэрэгслийг илрүүлж, хэдэн хүн,  ямар чиглэлд явааг тодорхойлдог. Үнэндээ бол энэ нь хяналтын мөрдөгч зурвас юм л даа. Энэ төхөөрөмж бол немц овчаркаас муугүй, зурагт нь шөнө ч хардаг, автомат ажиллгаатай, шаардлагатай үед өөрөө дохио өгдөг .Бартаатай газруудаар явахдаа эх орны үйлдвэрийн нисгэгчгүй төхөөрөмжүүдийг хэрэглэдэг.  Байдлыг тандахаар бодит цагийг тавьж явуулна : нисгэгчгүй төхөөрөмж өгөгдсөн  программаар нисч, мэдээллийг компьютерын ард сууж байгаа оператор шууд авна. Орос улсын эргийн хил хамгаалалт бол 500 том жижиг онгоцтой. Тэдний ихэнх нь тэнгисийн цэргийн зургаар баригдсан юм.  Энэ онгоцнууд маш сайн зэвсэглэгдсэн, гэхдээ хилийн цэргийн албаны төхөөрөмжөөр тоноглогдоогүй юм. Харин одоо тэдний оронд тусгай харуулын усан онгоцнууд ирэх гэж байна. Тэдний их хэмжээний  үйлдвэрлэл явагдаж эхлээд байна. Ийм онгоцнуудыг тусгай төхөөрөмжөөр тоноглосноор далайн усны мандлыг хянах төдийгүй, биологийн нөөц, тэр ч бүү хэл экологийн зорилтуудыг шийдвэрлэхэд ач тустай юм. Эхний ээлжинд Хар тэнгисийн усан том, жижиг онгоцны  бүрэлдэхүүнийг сольж байна, энд 2014 онд явагдах Сочийн Олимпийн тоглолтуудад зориулан аюулгүйн систем тавигдаж байгаа юм.Хилчдийн баярын өдөр. Энэ баярыг өнөөдөр 200 мянган алба хааж буй хилчид,хэдэн зуун хуучин цэргүүд “ дугуй ногоон малгайтнууд” тэмдэглэж байна. Орос улс даяар бямба гаригт баярын хүндэтгэлийн арга хэмжээнүүд явагдана. Харин үдэш манай  улсын  Баатар хотуудад  баярын ёслолын буудлага хийнэ. Гэхдээ ихэнх хилчид эх орны торгон хилийн  манаандаа баяртайгаа зогож буй.