Ирэх 7-р сарын 1 нээс Орос улс гадаадад үр тариа  гаргахгуй хоригоо цуцална. Энэ тухай өнөөдөр Орос  улсын ерөнхий сайд Владимир Путин, ЗГ ын 1-дүгээр орлогч Виктор Зубковтой уулзахдаа мэдэгдсэн юм. Зубков ерөнхий сайдад энэ жил урт  хавар байсан ч гэлээ, хаврын тараилалтын ажил сайн явж байгаа гэж мэдээлсэн юм. Одоогийн байдлаар 24 сая га газр үр тариалаад байна. Энэ нь өнгөрсөн жилээс 10 % илүү юм. Өнгөрсөн оны 8 –р сард  тус улсын  европын хэсэгт ган гачиг  болсноос дотоодын  хүнсний хэрэгцээг хангах үүднээс  Оросын ЗГ аас гадаадад үр  тариа экспортлоход  хориг тавьсан байсан юм.