Орос улс ДНБ -хээ өсөлтөөр дээд амжилтанд хүрч байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нь  /ЭЗХАХБ /орос улсын 2011 оны өөрийн урьталыг гаргаад, эдийн засгийн эрчимтэй өсөлт буюу зарлагаа давсан орлого /  профицит/гэж  тэмэдэглэжээ. ЭЗХАБХ нь жил бүр хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн төлөвийг гаргадаг аж. Заримдаа эдийн засгийн нөхцлөөс үүдээд өөрийн өмнө гаргасан төлөвтөө өөрчлөлт хийдэг. Чухамдаа ийм явдал энэ жил  Оросын хувьд болжээ. Өнгөрсөн жилийн 11 –р сард  ЭЗХАХБ  нийтэлсэн мэдээгээр 2011 онд  Орос улсын ДНБ өсөлт  4,2 %  өсөх байжээ. Гэтэл оны эхний 4 сарын дүнгээр эдгээр тоо баримт нь өөрчлөгджээ. Одоо олон улсын байгууллага ОРосын ДНБ ний өсөлтийг 4,9 % нэмэгдсэн гэж үзэж байгаа аж.  Энэ нь нефтийн зах зээл дээр гарсан үнийн өсөлт болон түүхий эдийн бүх төрлийн үнэ нэмэгдсэнтэй холбон үзэж байна гэж “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа “Центр развития “ “хөгжлийн төв” эдийн засгийн судалгааны төвийн эдийн засагч Валерий Миронов ярьж байна: «Энэ оны анхны үнийн өөрчлөлт нь Ойрхи-Дорнодын байдал хурцадсантай холбоотой юм.  Нефтийн үнийн хувьд бол бүх байгууллагууд өөрсдийн дэвшүүлж байснаас өөр үнэ авсан. Үүнийг ойлгох хэрэгтэй. 2011 оны эхний 4 сард нэг баррель нефть 106 ам.доллар байснаа, ОРосын эдийн засгийг тодорхойлдог Сангийн яам болон бусад байгууллагуудын тооцоолж байснаас 30 доллараар нэмэгдсэн юм. Нефтийн үнийн өсөлт 10 доллароор нэмэгдэхэд л нефтийн компаниудын орлого 15 тэрбум доллароор  өсч байна л гэсэн үг. Төсөвт нийт өсөлтийн 90 % нь очно. Харин нефтийн компаниудад дөнгөж 10 % нь очдог юм. Бусад үлдсэн хувь нь   Сангийн яаманд татвар энэ нь экспортны татвар болон ашигт малтмалын татвар болж очдог» гэж хэллээ. Түүнчлэн  ЭЗХАХБны шинэ таамаглалд Орос улс 2011 онд төсвийн профицит болно гэж үзэж байгаа аж.  Гадаадын мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар бол тэр нь ДНБ ний 0,2 % тэнцэх юм байна. Гэхдээ оросын эдийн засагчид үүнд их өөдрөг хандаж байна. Юуны түрүүнд энэ нь ДНБ ний 1 % тэнцэх байх болов уу-гэж Валерий Миронов ярьж байна: «Өнгөрсөн жил болон  түүний өмнөх 2009 онд манайд төсвийн хомсдол  гарч, нефтийн үнэ унаж , мэдээж хэрэг ашиг орлого ч гэсэн унасан байсан. Нефтийн үнийг өсөх үеээс өмнө манйа улс бас л төсвийн хомсдолд орно, тэр нь 3,6 % байна гэж тооцоолж байсан гэтэл  төсвийн хомсдол  ердөө 1,3 % болно гэсэн арай эерэг ирээдүйд итгэлтэй тооцоо гарч ирнэ биз дээ. Гэтэл бодит байдал ямарч төлөвлөгөөнөөс илүү сайн болж таарлаа. Сангийн яамны урьдчилсан төлөвлөснөөр оны эхний 4 сарын байдлаар холбооны улсын төсөв  орлого  ДНБ нээс 21,3 % байлаа, харин зарлага  20,4 % байв. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр төсвийн орлогоо 0,9 % өсгөөд байна.Төсвийн орлогын нөхцөл 2008 онд ч ажиглагдаж байгаагүй юм. Тэрээр энэ байдал нь оны эцэс хүртэл хадгалагдах ёстой юм» гэж хэллээ. Нөгөөтэйгүүр, шинжээчдийн үзэж байгаагаар: дээд хэмжээний өсөлтөнд хүрсэнч гэлээ оросын эдийн засагт тулгамдсан асуудлууд байсаар байна. Энэ нь барууны орнуудаас хөрөнгө оруулагчид байхгуй байна.  Үүнийг юугаар тайлбарлаж болох вэ гэвэл, 2012 онд Орос улсад ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэгэхлээр улс-төрболон эдийн засгийн хөтөлбөрийн тэмцэл болно. Бизнес аль хөтөлбөр нь ялах бол, ямар төслүүд хөтөлбөрт орох бол, гэдгийг мэдэхгүйгээс хөрөнгө оруулалтыг барьж байна. Энэ утгаараа   ЭЗХАХБ ын урьдчилсан тооцоо нь тодорхой тоо баримтан дээр тулгуурласан оросын эдийн засгийн тогтвортой байдлыг харуулах гэсэн гадаадын хөрөнгө оруулагчдыг уриа юм.