Ким Чен Ирийн айлчлалын 6 дахь  буюу төгсгөлийн өдөр Синьхуа агентлаг түүний хятадын удирдлагатай уулзсан тухай албан ёсны мэдээллийг нийтлэв.  Синьхуагийн мэдээлснээр, хойдсолонгосын удирдагч БНХАУ –д 5-р сарын 20-26 ны хооронд БНХАУ ын КНТХ –ны ерөнхий нарийн бичгийн дарга Ху Цзиньтаогийн урилгаар  албан бус айлчлал хийжээ. Ким Чен Ирийн энэхүү айлчлал нь албан бус байсан ч гэлээ, тэрээр тус улсын Улс төрийн товчооны байнгын хорооны бүх гишүүд уулзалтанд оролцжээ. БНХАУ- ын Дарга Ху Цзиньтао болон  БНХАУ- ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Цзяобаотой нартай тус,  тус уулзалт хийлээ. Албаны шинжтэй энэхүү айлчлалын үеээр  Ким Чен Ирт үзүүлж байсан онцгой анхаарал хүндэтгэл нь хоёр талын хийсэн яриа, хэлэлцээрийг   хятадын тал дүгнэсэн мэдэгдлээс  Хятад улс урьдын адил Хойд Солонгос болон Өмнөд Солонгосын хойгийн байдалд бүхэлд нь  хариуцлагатай хандаж байгааг нотолно. Мэдээжийн хэрэг Бээжин  нь өөрийн хилийн ойр орчимд  будлиантай байхыг яавч хүсэхгүй нь ойлгомжтой. Шинжээчдийн тэмдэглэж буйгаар өнөөдрийн бодит байдлаар  Хятад улсад   Пхеньянд нөлөөлчих ямарч найдвартай үйлчлэх механизм үгүй байна.  Тэгсэн хэдий ч Хятад улс нь БНАСАУ- ын хувьд чухал холбоотон нь бөгөөд эдийн засагт нь ноёлож буй донор ажээ-гэж  “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн эрдэм-шинжилгээний ажилтан Вячеслав Кузнецов тайлбар хийлээ: «Хятад улс БНАСАУ ыг байнга дэмжиж ирсэн-гэж Вячеслав Кузнецов. Хятадын нэг үг байдаг юм, Солонгос, Хятад хоёр адилхан уруул, шүдтэй , нэг л гэсэн үг гэж. Тэд хоорондоо холбоотой шүү. Энэ бол өнгөрсөн жил ч харагдаж байсан, Солонгосын дайны үед ч л байсан. Нөгөөтэйгүүр, Хятад БНАСАУ ч нилээд прагматик ханддаг. Одоо  хоёр тал санал нэгдэхгүй асуудлууд байх болсон» гэж хэллээ. Одоогийн  яриа, хэлэлцээрт хоёр асуудлыг голлон  хэлэлцсэн байгаа аж. Хойдсолонгосын болон хятадын асуудал. Эдгээр асуудлаар  санал нийлсэнгүй. Ким Чен Ирийн хувьд бол гол зорилго Хятад улсаас хойдсолонгосын эдийн засаг хүндэрч байгаа энэ үед хүсний тусламж болон нефть авах байлаа. Эдийн засгийг мухардлаас гаргах нь Ким Чен Ирийг өөрийн залгамж үедээ суудлаа өгөхөд улс орны байдал түвшин, жигд байх ёстой нь гарцаагүй шаардлагатай аж. Ингэхлээр Бээжингээс дахин  тусламж  авах гэсэн бодол Ким Чен Ирийн шүдний өвчин болоод байна. Харин Бээжингийн хувьд бол яриа, хэлэлцээрийн гол зорилго бол зургаан талт хэлэлцээрийг сэргээхэд л оршиж байгаа юм. Тэгээд Ким Чен Ир нь тийм амлалтыг өгчээ. “БНАСАУ нь Солонгосхойгт хурцадмал байдал намжиж,  цөмийн зэвсэггүй болох үзэл санааны дор зургаан талын гэрээ хэлэлцээг ойрын үед   сэргээнэ гэдэгт найдаж байна -“гэж хойдсолонгосын удирдагчийн хэлсэн үгнээс Синьхуа агентлаг иш татжээ. Айлчлалын онцгойлох бас нэгэн шалтгаан нь –БНАСАУ –ын эдийн засгийг шийдвэртэй өөрчлөх оролдлогыг хийх шаардлагатай буйг ойлгуулах. Энд тэд ижил байр суурьтай байна.  Бээжин дэглэмийг тогтвортой байлгахад сонирхолтой.  Хоёр улсын хил орчмын  бөгөөд цаашид бүх орны нягт хамтын ажиллагаа үүний эхлэл болж болох юм.  “Хятадын туршлагыг” хэрэгжүүлэх нь энэхүү сэдэвт амь оруулж буй нь, магадгүй үе залгамжлагч  Ким Чен Ын нь өнгөрсөн түүхтэй бага холбоотойгоос тэр биз. Тэрний хувьд цэрэг дайны бэлтгэлийн талбарт гарснаас эдийн засгийн сэргэлтийн үед гарч ирсэн нь хамаагүй дээр.  Дэглэмийн хариуцлагын сэдэв айлчлаын үеээр нилээд хурц , илэн далангүй тавигдсан ажээ. Намын төв сургуулийн солонгосын асуудал хариуцсан мэргэжилтэн  Жан Лянгуй  БНАСАУ-д үзүүлж болох тусламжийн тухай ярихдаа , нэг зүйл байнга сэтгэл түгшээдэг юм, тэр нь юу вэ гэвэл, энэ тусламж тэр чигээрээ цэргийнхний тусламж болох юм уу, аль эсвэл цөмийн хөтөлбөрийн санхүүжилт болж ашиглаглагдаж болох юм гэсэн санаа байгаа юм. Хятадын удирдлага зургаан тал хэлэлцээрийг сэргээх болон хоёр солонгосын харицаанд  хариуцлагатай  байр суурь эзлэх нь БНАСАУын   бүс нутагт болон  дэлхийн нэр хүндэд чухал ач холбогдолтой юм гэж Хятадын албан мэдээнд дурджээ. Хэрвээ Ким Чен Ир нь Хятад улсаас тусламж дэмжлэг хайсан бол, түүнийгээ тэр авсан. Гэхдээ найрсаг хэлбэрээр , гэхдээ хатуу зөвлөгөөнөөр.