Япон улсад Оросын  Светлановын нэрэмжит  Эрдмийн найрал хөгжмийн оркестрын тоглолт амжилттай явагдаж байна.   Өнөөдөр алдарт хамтлаг токиогийн “Сантори” концертын танхимд тоглолтоо хийнэ. Одоогийн байдлаар  тус хамтлаг   японд 7 дахь тоглолтоо хийгээд байна. Танхим дүүрэн  үзэгчидтнй, бүх тоглолтууд толгой эргэм амжилт, үргэлжилсэн алга ташилттай, амжилттай явагдаж байна.  “Энэ тоглолтыг зохион байгуулж чадсандаа бид их баяртай байна”- гэж японы Ти Би Эс  ТВ ийн компаний төлөөлөгч Мако Судзуки  ИТАР-ТАСС ын сурвалжлагчид ярьжээ. Энэхүү Оросын  Светлановын нэрэмжит  Эрдмийн найрал хөгжмийн оркестрын тоглолт нь  Япон улсад сүүлийн 14 жил анх удаа болж байгаа бөгөөд тус хамтлаг нь Москвад  Японы байгалийн сүйрэлд нэрвэгсдийн гшэгээн дурсгалд зориулж хандивын тоглолтыг явуулж байсан юм.