Орос улсын баруунхойд хэсгийн Архангельск хотын суурь судалгааны төвд Арктикийн эрдэм-шинжилгээний судалгааны төв нээгдлээ. Тэдгээр нь нанотехнологи, физик, биолог болон химийн салбаруудад хийгдэх юм. Төв нь арктикийн бүс нутгийн хайгуулын процессыг болон байгалийн хий, нефьтийн орд газруудыг судлах төлөвлөгөөтэй аж. Оросын туйлын бүсийн  экологийг хянах цоо шинэ аргуудыг боловсруулахаар төлөвлөж байна. “Арктика” бусад шинжлэх ухааны байгууллагуудад туслалцаа үзүүлж байх юм. Түүний багаж төхөөрөмжүүд  Европ, АНУ, Японы ижил төрлүүдийн төхөөрөмжүүдээс чанараараа огтхонч дутуугүй юм.