Өнөөдөр Орос улсын Хилчдийн баярын өдөр. Энэ өдрийг салбарын хуучин цэргийнхэн сэтгэл хөдлөм тэмдэглэдэг уламжлалтай. Жишээ нь, Москвад тэд усан оргилуурт шумбаж, төв цэцэрлэгээр зугаалж, дуу шуутай уулзалтуудыг  зохион явуулдаг. Энэ өдөр цагдаагийнхан нэмэлт хүч гаргаж, олон нийтийн амар амгаланг хамгаалдаг юм. Нийслэл хотын гудамж талбайд 4000 орчим тусгайгийн цэргүүд ажилдаа гарлаа.  ДХЯ наас мэдэгдснээр энэ өдөр цагдаагийнхан хуучин хилчиддээ мэргэжлийн баяраа тэмдэглэхэд нь бага зэргийн зөрчлийг уучилан, туйлын зөөлөн хандана гэв. Хилчдийн баярын өдрийг ЗХУ ын үеээс тэмдэглэдэг уламжлалтай. Баярын өдрийг 1918 оны 5-р сарын 28 нд Хилийн алба байгуулагдсан өдрөөр тэмдэглэх болсон байна.