Францын Довиль хотноо болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын дараа   Өрнөд, Орос хоёр  урьд өмнө  хэзээ ч байгаагүй дотно байна. Ийм ажиглалтыг шинжээчид  хоёр өдөр үргэлжлсэн “Их 8” удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг дүгнэн тэмдэглэв. Уг арга хэмжээг зохион явуулсан Франц, АНУ, Герман улс нь ливийн мөргөлдөөнийг зохицуулахтай холбоотой Орос улсын саналыг  өндрөөр үнэлэв.Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Довильд байхдаа өөрийн туслах захирагч Михаил Маргеловыг нэн даруй бүс нутаг руу илгээх шийдвэр гаргажээ. АНУ ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Бен Родсын үзэж буйгаар “Орос улс Хойд Африктай бүхэлд нь холбоотой учраас эдэнтэй хамтран ажиллахад бид л хожно” гэжээ. НҮБ ын АЗ ийн санкцыг Сири улсад гаргуулах тухай асуудал дээр Орос улс татгалзаж буйг Өрнөдийнхөн анхаарч үзлээ. Талууд Дамаскийн асуудал дээр нилээд зөөлөн хандхаар      тохиролцлоо.  “Орос улс Франц улсаас газар нутгийн хувьд миний санахд  46 дахин том, АНУ –аас 2 дахин. Берлины хана нурсан. Хүйтэн дайн дууссан. Орос улсыг Европын холбооны аюул занал гэж төсөөлөх нь маш хуучирсан санаа бодол юм “гэж Францын ерөнхийлөгч Николя Саркози мэдэгдлээ.