Ливийн удирдагч Каддафи нь өөрийн хууль ёсны албан тушаалаа саа огцорлоо, тэгэхээр Москва түүнд явахад нь туслана. Энэ тухай өнөөдөр Довильд Оросын ГХЯ ны дэд тэргүүн Сергей  Рябков  мэдэгдлээ.  “Их 8” дээд хэмжээний дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлд “Их 8” гишүүн   оролцогчид Каддафи нь ардчилсан Ливид ямарч ирээдүй төрүүлэхгүй тул, тус орноос гарч явах хэрэгтэй гэдэгт санал нэгджээ. Үүний урьд “Их 8” орнуудын тэргүүн нар Москваг Ливийн асуудлыг зохицуулагчаар оролцохыг санал болгоод байсан юм.  Ойрхи-Дорнодын болон Хойд Африкийн орнуудын байдлыг тогтвортой болгох нь Францын Довилийн дээд хэмжээний уулзалтын годл сэдвийн нэг байлаа.  Ливийн байдал урьдын адил шийдвэрээс алслагдсан хэвээр байна. Каддафийн болон босогчдын бүлэглэлийн хооронд дайн үргэлжилсээр , тус улсад эвслийн цэрэг агаараас цохилт өгсөн хэвээр , бөмбөгдсөөр улмаар энгийн олон иргэд золиос болсоор байна. Орос улсад энэхүү асуудлыг зохицуулах  зуучийн үүрэг хүлээлгэж буй нь санаандгүй хэрэг биш юм гэж Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Исаев хэлээд  «Энэ нь юутай холбоотой юм бэ гэхлээр зэрэг “Их 8” ын дотор ганцхан орос улс л үүнтэй холбогдолгүй үлдсэн юм.  Ямар утгаараа тэр  вэ гэвэл , Ливийн эсрэг цэргийн ажиллагаанд Орос улс огт оролцоогүй юм. Тэр үед НАТО гийн орнууд энэ ажиллагаанд орооцолдсон. Мэдээж хэрэг, Ливийн удирдагч Каддафи юу боллоо гэж тэдэнтэй ярих юм бэ. Алуурчидтай шүү.  Харин Орос улс бол зуучаар оролцож чадна, яагаад гэвэл энэ бүх мөргөлдөөний үед хагас дундын байр суурийг эзэлж байсан юм» гэлээ. Тэгээд л тэр. Гэхдээ Орос улс НҮБ-ын АЗ-ийн 1973 оны тогтоолыг үндэслэн тус улсад эвслийн цэрэг агаараас цохилт хийхэд, тэр тусмаа  Каддафийн ордонг бөмбөгдөхөд санал хураалтанд түдгэлзсэн, гэхдээ  тус улсад хуурай газрын ажиллагаа явуулахад эсрэг байр суурьтай байсан юм. Түүнчлэн, саяхны Оросын ГХЯ- ны тэргүүн Сергей Лавровын хийсэн мэдэгдэл Ливийн галыг  зогсоож, яриа хэлэлцээний ширээний ард суух хэрэгтэй гэсэн мэдэгдэл нь Орос улсыг өөртөө зохицуулагчийн үүргийг хүлээж чадна гэдгийг дахин харуулж байгаа юм. Гэхдээ тодорхой нөхцөлтөй гөөр.  Тийм  болзлуудын  нэг бол эвслийн цэргийн зүгээс цэргийн ажиллагаагаа зогсоох төдийгүй нөгөө ливийн босогчид нэгэн адил цэргийн ажиллагаагаа зогсооно гэж шинжээч тэмдэглэж байна.  Мэдээж хэрэг үүнд   хурандаагийн байнгын хүчнийхэн  ч бас дайралтаа зогсоох ёстой. Өөр нэг чухал асуудал байгаа. «Энэ бол хамгийн хэцүү асуудал даа. Яагаад гэвэл Гаагийн шүүхийн мандат гарсан байгаа. Үүнийг Каддафи нь сайн мэдэж байгаа. Энэ шүүхийн хаалгыг татсан Сербын  ерөнхийлөгч Милошевичийг нэрлэж болох байна. Тйимээс тэр тийш явахыг хүсэхгүй л байх. Тиймээс  түүний хувийн аюулгүй байдлыг хангах асуудал гарч ирж байна» гэж Владимир Исаев хэллээ. Орос улсаас өөр зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж чадах улс орон байсан гэж Оросын шинжээч үзэж байна. Хэргийн учир юунд байна вэ гэвэл Ливитэй муугүй харьцаатай нилээд хэдэн африкийн улсууд, жишээ нь Кени өөрийн төлөөлөгчийг илгээж болно шүү дээ. Африкийн нэгдсэн байгууллага ч гэсэн дээ,и Аюулгүйн Зөвлөлийн байгууллага л байна. Тэгээд үйл ажиллагаа цааш өрнөж, байдал тогтворжино.  Энэ бол Каддафи болон түүний талынхан , эвслийнхнээр дэмжигдсэн  ливийн босогчдын аль алиных нь хувьд улс төрийн буулт хийж буй  асуудал юм.