Францын сангийн сайд Кристин Лагард дэлхийн тойрох айлчлал эхлэх болох нь. Энэхүү аялалд  Хятад, Бразил, Энэтхэг улс орох юм гэж The Wall Street journal бичжээ. ОУВС-ийн тэргүүний суудалд нэр дэвшиж буй   тэрээр Хятад улсад ням гаригт айлчлах аж.  Хатагтай Лагард ОУВС-ийн тэргүүний албан тушаалд тус улсаас дэмжлэг авах санаатай байгаа бололтой. Тэрбээр хөгжиж буй орнуудаас дэмжлэг авахыг бас хүсч байна.  Лагард  ОУВС-ийн тэргүүнээр томилогдсон  тохиолдолд энэ байгууллагын болон түүний бүх гишүүдийн ашиг сонирхолд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулна гэж үзэж байна.