Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевын урилгаар  5-р сарын 30-наас 6-р сарын 3-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалаар МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдож ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин нартай албан ёсны хэлэлцээ хийж,бусад удирдах хүмүүстэй уулзан, хоёр орны улс-төр, худалдаа, эдийн засгийн чухал асуудлуудыг  хэлэлцэж, хэлэлцээрт гарын үсэг зурна. МУ-ын ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд Орос улсын хойд нийслэл Санкт-Петербург, Халимаг улсын нийслэл Элиста хотуудад айлчлах юм. МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг  МУ-ын ГХЯ-ны тэргүүн  Г. Занданшатар, БХ-ын сайд Л.Болд, ЗТХБ-ын сайд Х.Баттулга, Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д. Идэвхтэн нар болон албаны бусад хүмүүс, монголын бизнесийн төлөөлөгчид дагалдан явна.