Британий  ЗГ албан ёсоор  Ливид “АН-64” цэргийн нисдэг тэрэг байршуулах төлөвлөгөөг дэмжив. Тэдгээр онгоцнууд нь  ойрын өдрүүдэд Ливид ирэх юм. Францын ЗГ үүний өмнө Ливи рүү 12 ижил төрлийн цэргийн машин явуулахаар баталсан юм. НАТО нь тус улсын нийслэлийг сүүлийн 3 хоногийн турш эрчимтэй бөмбөгдөж байна.  Сүүлийн үеийн мэдээгээр Трипольд таван том дэлбэрэлт болсон байна. Орос улсын ГХЯ мэдэгдэхдээ, НАТО эвслийн цэргийн нисдэг тэргүүдийг   Ливийн эргээр байршуулж магадгүй байгаад  Москва түгшиж байна гэж мэдэгджээ.  Ингэхдээ НАТО  нь хуурай   газрын цэргийн ажиллагаанд бэлтгээгүй тухайгаа  гэж мэдэгдэж байжээ.