Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев ОУВС–н удирдлагад  БРИКС-н орнуудын төлөөлөл илүү жинтэй байх ёстой гэж үзэж байгааг  Довильд болсон хэвлэлийн бага хурал дээр  ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Наталья Тимакова мэдэгдлээ. Орос улсын ерөнхийлөгчийн үзэж буйгаар тус санд европын орнуудын тодорхой төлөөлөл байдаг аж. Орос улс БРИКС нь дэлхийн эдийн засгийн чадавхаараа ОУВС-нд илүү жинтэй төлөөлөлтэй байх ёстой гэж үзэж байна. Энд ОУВС-ийн тэргүүний тухай төдийлөн яриагүй, харин ОУВС-н удирдлагын тухай ярьж буй юм гэж Тимакова тэмдэглэв. “Их 8” орнуудын ихэнх нь францын сангийн сайд Кристин Лагардыг дэмжиж байгаа аж.