Пүрэв гаригийн шөнө Йемений нийслэл хот Санед ерөнхийлөгчийн торгон цэргийнхэн болон  сөрөг хүчнийхний талын нэгэн овгийнхны  хооронд зэвсэгт мөргөлдөөн болжээ. Үүний улмаас 70 хүн амиа алджээ. Даваа гаригт эхэлсэн ширүүн мөргөлдөөн одоо хирнэ үргэлжилсээр байна. Мөргөлдөөн нь  арабын хаадын  улстөрийн дотоод хямралыг эцэслэх зорилгоор эвийн гэрээ байгуулах саналд ерөнхийлөгч Али Абдалла Салех гарын үсэг зурхаас татгалзсанаас  бүүдэлтэй юм.  Өнөөдөр тэр мөргөлдөөнд оролцсон  овгийн удирдагч- тус улсад нилээд нэр хүндтэй шейх Садек аль Ахмарыг эмх замбараагүй байдал зохион байгуулсан хэрэгт буруутгаж баривчлах тушаал өгчээ.