Францын ерөнхийлөгч Николя Саркози, Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев нар пүрэв гаригт хоёр талын харилцаа ирээдүйд  найдвартай  хөгжинө гэж мэдэгдлээ. Франц, Орос улс нь даяарчлалын асуудлуудаар нэгдсэн байр суурьтай байгаа ч,  зарим орон нутгийн чанартай асуудлуудаар санал зөрж болох юм гэж Саркози хэллээ. Довилийн уулзалтан дээр Францын ерөнхийлөгч “Их 8” дээд  хэмжээний уулзалтын үеээр Оросын ерөнхийлөгчтэй олон улсын тулгамдсан асуудлуудыг үргэлжлэн хэлэлцэнэ гэж амлав. Орос, Францын харилцаа нь гайхалтай сайн, ерөнхийлөгч Саркозитэй хувийн итгэлтэй харилцаатай Медведев гэв. “ Энэ нь хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой юм” гэж Оросын ерөнхийлөгч  тэмдэглэв. Орос, Францын ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр Франц улс    Хойд Кавказын амралт сувиллын газруудыг хөгжүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлэх талаар тохиролцов. Хойд Кавказын аялал жуулчлалыг   хөгжүүлэх нь  хоёр орны стратегийн хамтын ажиллагаанд урьтал чиглэл болох юм . Түүнчлэн, Орос улсын “Мистраль” дөрвөн  нисдэг тэргийг тус улс худалдаж авах тухай гэрээнд 15 хоногийн дараа гарын үсэг зурахаар  ерөнхийлөгч нар  тохиролцжээ.  “ Бид 15 хоногийн дараа 2 нисдэг тэргийг Франц улсад, 2 нисдэг тэргийг Орос улсад үйлдвэрлэх гэрээнд  гарын үсэг зурахаар эцсийн шийдвэрээ гаргаад байна” гэж Саркози оросын ерөнхийлөгчтэй хийсэн уулзатынхаа төгсгөлд мэдэгдэв.