Энэ зууны дунд үеэс манай гариг сэргээгдэх эрчим хүчинд бүрэн шилжин орж магадгүй болоод байна. Энэ тухай засгийн газар хоорондын    шинжээчдийн цаг уурын өөрчлөлтийн сэдвээр бичсэн илтгэлд дурджээ. Сайн төлөвлөгдсөн болон улсын баталгаатай дэмжлэг авсны үр дүнд 2050 он гэхэд дэлхийн  эрчим хүчний  нийт хэрэглээний 80 %  сэргээгдэх эрчим хүч байх болно гэж илтгэлд  дурджээ. Цаг уур судлаач эрдэмтэд сэргээгдэх эрчим хүчний ирээдүйтэй таван төрлийг нэрлэж байна. Үүнд биоэрчим хүч, нарны, геотермалийн, салхины болон усан цахилгаан эрчим хүч  зэргийг нэрлэжээ. “Фукусима-1” Японы АЦС дээр гарсан ослоос хойш илтгэлд цөмийн эрчим хүч нь дээр дурдагдсан эрчим хүчнүүдийн өрсөлдөгч байхаа больсон юм. Учир нь түүнийг илтгэлд дурдаагүй байна. Харин зарим улс орнууд хоёрдагч эрчим хүчийг  хөгжүүлэх сонирхолтой байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр тэргүүлэгч нь Хятад улс, түүний дараа Герман улс орж байна.Орос улс энэхүү эрчим хүчний хоёрдагч эх үүсвэрийг мөн сонирхож байгаа юм.  Бусад чиглэлүүдийн хамт нарны эрчим хүч илүү ашиглагдаж байгаа.  Орос улсын Тува улс гэхэд  2000 оноос Монгол улсад амжилттай хэрэгжиж байгаа  “100 мянган нарлаг гэр” туршлагыг авч  хэрэгжүүлэх гэж байна.  “Нарлаг гэр “нь  нарны эрчим хүчийг цэнэглэх чадвартай тусгай гальваник материалаар хийгдсэн майхан юм.  Нэг өдрийн турш хуримтлагдсан цэнэг нь гэрийг  халаагаад зогсохгүй,  гэрэл цахилгаанаар хангахад ч хүрэлцээтэй аж.  Үүнээс гадна гар утас, зурагт, компьютерыг залгаж бас болох аж. Тува нь Монголтой адил нарлаг хязгаар биш ч гэлээ,   ядаж тусгай материал олддоггүй юмаа  гэхэд нарны зай  нь тувагийн малчдад маш хэрэгтэй байна гэж хөдөө аж ахуйн дэд сайд Сергей Андар ярьж байна. « Манай улсад хүссэн газраа цахилгаан залгах боломжгүй.  Нутаг дэвсгэрийн ихэнх газрууд зам муутай. бас станцгүй. Тиймээс манай тайга, тундр, уулархаг газар амьдардаг малчид  өөр эрчим хүчний эх үүсвэр авах  боломжгүй юм. Бид малчдын өвөлжөөнд онцгой анхаарлаа хандуулдаг.  Тэдний өвөлжөө нь 7 сар үргэлжилдэг. Тиймээ, манайд тэр бүр нартай  байддаггүй. Гэхдээ  байгалийн гэрэл нэмэлт гэгээ өгдөг юм. Бид малчдын суурийг гэрэлтүүлэх “нарлаг гэр” төслийг хэрэгжүүлэх явцдаа улс , малчин хоёр 50:50 хувиар хөрөнгийг нь гаргах юм. Энэ жил 175 малчны суурь гэрэлтэй болно. Энэ нь их чухал цагаа олсон арга хэмжээ юм, яагаад гэвэл Тувагийн  мал аж ахуй, тус улсын   хамгийн чухал салбарын нэг юм» гэж Сергей Андар хэллээ.Тувагийн малчдын ихэнхи нь монголын эрчим хүчний эх үүсвэр болон нарны зайг худалдан авч байна. Хоёр улсын хил дээр байнга яармаг худалдаа зохиогдож байдаг юм. Чухам тэндээс тувачууд дээрх эрчим хүчний түгээгүүрийг худалдаж авч байна. Нарны эрчим хүч нь туваагийн малчдад чухал хэрэгтэй төдийгүй , бусад жуулчны баазууд, ангийн отогуудад ч шаардлагатай юм.  Тус улсын томоохон шувууны аж ахуй хоёр жилийн өмнө энэхүү нарны түгээгүүрийг авчээ. Тус улсын нийслэл Кызыл хот нь зөвхөн нарны зайгаар ажилладаг.  Орос улсын нийслэлд мөн нарны зайгаар  туршилт хийж байна. Тухайлбал, одоо Москвагийн төвийг маш том нарны зайг хураагуураар гэрэлтүүлж байна.  Удахгүй ийм төхөөрөмжийг бүхэл бүтэн орон сууцны цогцолборт суурилуулах гэж байна.