Дунд бизнес болон юуны түрүүнд инновацийн чиглэлээр үр дүнд хүрсэн үйлдвэр эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх нь Орост байгуулж буй Стратегийн санаачилгын агентлагийн гол зорилго юм гэж ерөнхий сайд Владимир Путин өөрийнх нь санаачилгаар хэрэгжүүлж буй бүх оросын шинэ төслийг албан ёсоор танилцуулах арга хэмжээн дээр мэдэгдлээ. Манай орны олон бүс нутгийн үйлдвэр эрхлэгчид  ерөнхий сайдад танхимаас төдийгүй тусад нь хийлгэсэн дүрс бичлэгийн бага хурлын тусламжтайгаар асуулт тавих боломжтой байсан. Урьд өнөөгийн Орос улсад ийм арга хэмжээ аваагүй. Ерөнхий сайд зохион байуулалт, хүнд суртлын ноцтой түвэг бэрхшээл тулгардаг дунд бизнестэй  шууд харилцах суваг байгуулав. Ерөнхий сайд шинэ байгууллагыг биечлэн хариуцах юм. Стратегийн санаачилгын агентлаг дунд бизнес ба шийдвэр гаргачдын хамтарсан форум болно. Тус агентлаг  гүйцэтгэх захиргаа ба дунд бизнесийн шууд харилцаанд туслана. Энэ нь маш хэрэгтэй байгууллага хэмээн Владимир Путин үзэж байна. Эдийн засгийн нэгэн  тулгуур салбарынхан засгийн газартай шууд харилцах ямар нэгэн байгууллагагүй байсан. Агентлаг хэрэгжих ирээдүйтэй төслийг дэмжиж, бүс нутгийн ба олон улсын хэмжээнд түүнийг  гаргах гол үүрэгтэй. Челябинскийн «Илчит багаж» заводын удирдагч Константин Захаров  орчин цагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа  заводынхаа ололт амжилтын талаар ерөнхий сайдад танилцууллаа. Гадаадын зах зээлд гарч, олон улсын туршлагатай танилцаж хэрэглэх боломж бараг байхгүй гэдгийг тэрээр харамсан хэлээд «Агентлагийг засгийн газар бүр засгийн газрын тэргүүний дэргэд байгуулсан нь оросын үйлдвэрүүдийн боломжийг адилхан болгож, аль болох олон үйлдвэрийг зайлшгүй хөгжилд  олон улсын ба оросын туршлагад хамруулахад туслана. Агентлаг мониторинг хийж, олон улсын тэргүүлэгч удирдах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслаж, үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулна гэж найдаж болох уу? гэсэн асуултад  "Агентлагийг энэ зорилгоор л байгуулж байна" гэж Владимир Путин тэмдэглэн хэлээд «Шилдэг туршлагыг сонгон авч, нэгтгэн дүгнэж дэлгэрүүлнэ. Харин Та дэмжлэг үзүүлэх хэрэгслийг бүгдэд  хүрэлцээтэй  болгох талаар өгүүлсэн. Бид дээд зэргийн технологийн  экспортыг дэмжих байгууллагыг анх удаа байгуулж байна» гэв. Стратегийн санаачилгын агентлаг бол Сколковод инновацийн хотхоныг байгуулах төсөлтэй нэгэн зэрэг хэрэжүүлж буй  биеэ даасан төсөл юм. Эдгээр хоёр санаачилга оросын эдийн засгийг шинэчлэх гэсэн стратегийн нэг зорилготой юм. Харин хариуцах сэдэв нь өөр өөр байна. «Нэг төсөл нөгөөгөө арвижуулна» гэж Путин тэмдэглэн хэлээд санаачилга нь улс төрийн шалтгаангүй гэдгийг батлан илэрхийлэв.