Оросын нэрд гарсан сансарын нисгэгч Георгий Гречко 80 нас хүрлээ.Тэрээр  багаасаа сансарыг сонирхсон аж. Бага балчир байхад нь сансрын нислэг  уран сэтгэмжийн зүйл төдий байсан боловч хүсэл мөрөөдлөө биелүүлэх аз дайрсан байна. Георгий Гречко тойрог замд гурван удаа нислэг хийж, задгай сансарт гарч, дээд амжилт удаа дараа тогтоожээ. Эдүгээ ЗХУ-ын хошой баатар, ШУ-ны доктор, олон өгүүллэг, номын зохиогч урьдын адил романтик үзэлтэй хэвээр байна. Одоо Ангараг гараг руу нислэг хийх хүсэлтэй байна. Георгий Гречко Ленинградын механикийн дээд сургууль дүүргээд  Сергей Королёвын зохион бүтээгчдийн товчоонд ажиллах болжээ. Дэлхийн анхны хиймэл дагуул,Сарнаа явагч болон анхны жолоодлогот сансарын хөлгийн даялал, параметрийг тооцоолоход оролцсон байна. Олон суудалтай сансарын хөлөг зохион бүтээсний дараа хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж бий болсныг мэдрэв. 1966 онд тэрээр хөлгийн инженерээр сансрын нисгэгчдийн отрядын бүрэлдэхүүнд орсон юм. Маш хатуу шаардлага тавьж шилэн авсан. Гречкогийн бэлтгэл маш сайн байжээ. Тэрээр шүхэрээр бууж, автомашинаар уралдаж, хөдөлгүүргүй нисэх онгоцоор нисч, уулын цанаар гулгахыг сонирхож байв. Гречко 44 настайдаа анхны сансрын нислгээ хийсэн байна. Тэрээр  сансрын нисгэгч Алексей Губаревтай хамт тойрог замын «Салют-4»  цогцолборт 1975 онд 30 хоног  ажиллажээ. Мөн нислэг дэлхий орчмын тойрог замд байсан хугаацаагаараа  америкийн урьд нь тогтоосон дээд амжилтыг ахиулав. Анхны нислэгээ насан туршдаа санаж байх болно гэж Георгий Гречко хэлээд «Нислэгийн өмнө боломж чадвараа мэдэхгүй байсан учир бүх даалгаврыг яаж биелүүлэх вэ гэж сэтгэл их зовниж байсан. Станцын том дуран авай ажиллахгүй байлаа. Түүнийг засварлаж амжсан. Харин Нислэгийг удирдах төв засвар хийхийг надад хориглосон. Скафандргүй нөхцөлд гадна талд байгаа дуран авайг чи засварлаж чадахгүй гэсэн. Гэсэн ч  түүнийг ахин ажилуулж амжсан» гэв. Тэрээр дуран авайг нууцаар шөнө засварлажээ. Нислэгийг удирдах төвийнхөн удалгүй мэдэж, хатуу сануулга өгчээ. Хэдэн жилийн дараа уг явдал гэнэт цаашид үргэлжлэв. Одон орныг судлаач Черных тэр үед дуран авайг аварсан Гречкод талархаж, өөрийн  нээсэн жижиг гарагтаа сансарын нисэгчийн нэрийг өгчээ. Георгий Гречко 25 жилийн тэртээ сүүлийн сансрын нислэг хийсэн боловч түүнээс хойш бүх он жилийг сансарт зориулжээ. Георгий Гречко дэлхийн агаар мандалын судлалын хүрээнд шилдэг мэргэжилтэн болсон.Тойрог замын станцад түүний хийсэн судалгаа, туршилтын үр дүнгийн ачаар дэлхийн агаар мандалын нарийн талст бүтцийн тухай онолыг хөгжүүлсэн юм. Г. Гречкогийн эрдэм шинжилгээний олон арван өгүүллэгийг сансарын уудмыг эзэмшиж буй улсуудын хэлээр орчуулжээ. Эдүгээ Георгий Гречко Оросын сансар судлалын холбооны Баруун-хойд байгууллагыг тэргүүлж байна. Тэрээр урьдын адил сансрын романтик үзэлтэн хэвээр байна. Эдүгээ оросын сансар судлалд Королёв шиг зохион бүтээгч шаардлагатай байна гэж Георгий Гречко хэлээд «Манай жолоодлогт сансар судлал дэлхий орчмоос халих ёстой гэж үзэж байна. Дэлхий бол хүний өлгий мөн гэж Циолковский тухайн үед хэлсэн. Гэвч өлгийдөө үүрд байж болохгүй. Бидний төлөвлөгөө, боломж жижиг гараг, Ангараг гараг болон өөр од гараг руу урагш ахих ёстой. Өнөөгийн сансрын нисгэгчид манай романтик үеийнхнээс илүү өндөр мэргэшилтэй. Нэгэн үе романтик, нөгөө нь ажил хэрэгч байх ёстой гэж бодож байна. Гэвч шинэ үеийн сансрын нисгэгчдэд атаархахгүй байна. Учир нь амьдрал маань ер бусын илүү сонирхолтой болсон. Ийм аз хүн болгоныг дайрахгүй. Зүй ёсны үйл хэрэгт зүй ёсоор оролцох уриан дор ажиллаж бүх түвэг бэрхшээлийг давсан. Надад ногдсон зүй ёсны үйл хэрэгт зүй ёсоор оролцож амжилт гаргасан» гэж Георгий Гречко ярилаа. Хэдий 80 настай  ч Г.Гречко залуу хүн шиг биеэ авч явж байна.Нэрд гарсан сансрын нисгэгч «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө  өөрийн «нууцаа» задлан хэлэхдээ «Би насаараа биеэ хайрлалгүй ажилласан. 80 нас хүрнэ гэж боддоггүй байв. Ажил маань хүнд хүчир ч бүтээлч юм. Чөлөөт цагаараа театр, хөгжмийн дээд сургууьд очиж, түүх дурсгалын газраар аялах дуртай. Хүнд хүчир бүтээлч ажлаа соёл урлагтай  хослуулсан явдал 80 хүрэхэд тусласан байх» гэлээ. Өөрийгөө  бөөцийлөн хайрласан бол ийм урт наслахгүй байсан гэж Георгий Гречко үзэж байна. Хүчээ хайрлаж биеэ гамнах нь надад таарахгүй гэж ойн босгон дээрээ хэллээ.