Оросын дипломатууд Белуджистанд хороогдсон таван хүний иргэншлийн  тухай мэдээллийг  Исламабадаас авахыг оролдож байна.  Өнгөрсөн долоо хоногт Кветта хотын харуулын замхагаас таван хүн хороогдсон тухай мэдээлсэн юм.  Үүний өмнө хилчид пакистаны алан хядагчид байж болох хүмүүсийн автомашиныг булаан авсан тухай мэдээлж байсан. Гэхдээ тэд алан хядагчидтай холбоотой байсан гэж ярьж болохгуй юм.  Энэ тухай “Интерфакс” агентлагт Пакистан дахь Орос улсын Элчингийн төлөөлөгч Ярослав Павлов мэдэгджээ.  “Тэднийг алан хядагчидтай холбоотой гэдгийг батлаж чадаагүй” гэж тэр хэлжээ.Оросын ЭСЯ Пакистан улсаас   хороогдсон хүмүүсийн тухай мэдээллийг олж авахоролдлого хийж байна. Харин энэ мэдээлэл хэзээ гарч ирэхийг хэлж мэдэхгүй байна  гэж дипломат хэлжээ.