Пүрэв гаригийн өглөө Стамбулд гарсан дэлбэрэлтийн улмаас долоон хүн шархаджээ.  Тэдний дунд нэг цагдаа хүн байна. Дэлбэрэлт нь тус хотын Этилер дүүрэгт гарчээ. Урьдчилсан мэдээгээр худалдааны Акмеркез төвийн дэргэд мотоциклтэй нэгэн этгээд автобусны буудал руу дэлбэрэх бодисыг шидсэн байна.