Өмнөд Солонгосын нефть боловсруулах  дөрвөн корпорац автомашины түлшний зах зээл дээр түлшний үнийг хуйвилдан өсгөсөнд буруудаж нийт  442,7  сая ам. долларын торгууль хүлээжээ.  Энэ тухай өнөөдөр ЗГ-ын  бизнесийн ёс зүйн хороо мэдэгджээ.  Энэхүү хоригт “Эс кей”, “Жи Эс Калтекс” болон “Эс ойл” корпорацууд багтжээ.  Тэд өрсөлдөгчдийнхээ шатахуун түгээх станцуудад түлш нийлүүлэхгүйгээр хоорондоо  тохиролцжээ.  Ийм нэгдийн чанартай хуйвалдаан нь тэдэнд ямар нэгэн эрсдэл хүлээхгүй зах зээлийн хувийг баталгаатай өгөх байлаа гэж бизнесийн ёс зүйн хорооноос  тэмдэглэсэн байна.