Өмнөд Солонгос АНУ-тай хамтран мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. «Agent orange» гэдэг химийн их хэмжээний хорт бодисыг солонгосын  нутагт булсан гэж америкийн цэргийн албан хаагчдыг зэмлэж байна. 1978 онд Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазад ийм хорт бодис бүхий 150 орчим торохыг нууцаар дарж булсан гэж америкийн хэсэг ахмад дайчин ВВС-ийн бүтээсэн телевизийн баримтат кинонд мэдэгджээ. Америкийн цэрэгийнхэн Вьетнамд хийсэн дайны үед Өмнөд Вьетнамыг чөлөөлөх Үндэсний фронтын дайчидын нуугдсан ширэнгэн ойг хорт бодис хэрэглэн устгаж байв. БХЯ-ны мэдээлснээр бол америкийн цэрэг диоксин хэмээх аймшигт хор агуулсан  44 сая литр «agent orange» бодисыг 1961-1971 онуудад Өмнөд Вьетнамын нутаг дэвсгэрийн 10 хувьд цацасан юм. «Улбар шар бороо» гэгч орсоны улмаас ширэнгэн ойн модод навчгүй болж байв. Ан амьтан, шувууд устгаж, хүмүүс өвчлөж нас барж байсан. Вьетнамын 4 сая гаруй иргэд диоксинд  нэрвэгдэв.  3 сая хүн хорт бодист шууд нэрвэгдсэн хийгээд  1 сая гаруй нь тэдний үр хүүхдүүд юм.Вьетнамд диоксин байгаль орчин, хүмүүсийг аймаглан устгах зэвсэг болсон гэж Оросын ШУА-ийн Экологи, хувьсалын судлалын хүрээлэнгийн дэд  захирал Юрий Прищепа үзэж байна. Тэрээр 1987 онд  байгуулагдсан орос-вьетнамын Халуун орны судлалын төвийг удирдаж байна. Вьетнамд хорт  бодис хэрэглэсний хорт үр дагаварыг энд мөн судлаж байгаа юм. «Бид диоксин Вьетнамын газрын хөрс, усан, ургамал амьтны аймаг,  хүнд  хэрхэн нөлөөлж байгааг буурьтай судлаж байна. Мөн хорт бодис  сүйрлийн хорт үр дагавар дагуулсан. Диоксин газрын хөрсний гүнд нэвтэрч, нөөцлөгдөж, халах үеэр шинэ хорт нийлгийг үүсгэж байна. Хордсон газарт юу ч ургахгүй байна. Диоксин гол мөрний болон бүр хөрсөн дорхи усанд нэвтэрч хордуулсан. Мөн хүний биед нэвтэрч, арьсны өвчин, шижин, өмөн үү өвчнийг үүсгэж, дархлааг сулруулж байна» гэж Юрий Прищепа хэллээ. АНУ-аас Вьетнамын эсрэг химийн дайн хийсний дараа  тус улсад маш олон эмэгтэй үргүй болж, урьд үзэгдээгүй эрэмдэг хүүхдүүд  төрөв. Одоо ч гэсэн ийм хүүхдүүд  төрсөөр байна. Энэ нь диоксины уршигт нэрвэгдсэн дөрөвдэх үеийнхэн юм. Мөн түүнчлэн Вьетнамд байлдан дайтсан АНУ-ын төдийгүй, тэр дайнд АНУ-ын холбоотон болсон Австрали, Шинэ Зеланди, Өмнөд Солонгосын цэргийн албан хаагчдын  хүүхдүүд эрэмдэг зэрэмдэг төржээ. Химийн бодис үйлдвэрлэгч компаниуд тэдний хохиролыг нөхөн төлсөн. Гэвч нотлох баримт үгүй гэсэн нэрийдлээр вьетнамын иргэдийн хохиролыг нөхөхгүй байна.  Вьетнамд дайн дуусснаас хойш 35 жил өнгөрлөө. Амьгүй  сөнөсөн байгаль,  хүнд өвчтэй хүмүүс дайныг сануулсаар байна. Одоо Өмнөд Солонгост  «улбар шар бороо» гэгчийн уршиг анхаарал татах боллоо.