Хятадын Зянси мужийн Фучжоу хотын захиргааны хоёр байранд дэлбэрэлт болжээ.  Үүний улмаас таван хүн шархадсан байна. Дэлбэрэлтүүд орон нутгийн  цагаар 10:00 цагт болж эхний дэлбэрэлт хотын  прокурорын байранд, хоёр дахь байранд нь хотын захиргаа байрладаг аж. Энэ хоёр байр хоорондоо 10 минут явж очих  зайтай гэнэ.  Прокурорын газрын 8 давхар байранд гарсан дэлбэрэлтийн улмаас бүх цонхны шил хагарчээ.  Түүнчлэн тус байрны машины зогсоол дээр байсан нилээд тооны машин хохирчээ.  Хоёр дэлбэрэлтэнд яаралтай тусламж дуудаж, болсон явдлыг  мөрдөж байна.