Өнөөдөр францын Довиль хотоо нээсэн ”Их 8” дээд хэмжээний уулзалтаар улс орны тэргүүн нар арабын орнуудын шинэ ардчилагчдад тусламж олгох тухай болон Японд болсон сүүлийн үйл явдалтай холбоотой цөмийн аюулгүй байдлын арга хэмжээг эрчимжүүлэх тухай орос улсын саналыг хэлэлцэх юм. Өрнөдийнхний эсрэг  хөгжиж байгаа орнуудын   ОУВС-ийн тэргүүнд нэр дэвших асуудал “Их 8” дээд хэмжээний уулзалтын багагүй цагийг авч мэдэхээр байна. Дээд хэмжээний уулзалт нь дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудлууд болон Ираны цөмийн хөтөлбөр,  болон Ливийн байдлаар нэгдсэн байр  сууриа тодорхойлох ёстой юм. “Их 8” нь Сири болон Ойрхи-Дорнодын орнуудын байдлыг анхаарлын гадуур  үлдээхгүй юм. Тэд Тунис болон Египт улсад тусламж  үзүүлэх тухай ярих юм. “ Тунис, Египт нь ардчилалын замд амжилт  олж, бүс нутгийн үлгэр дууриал болоход бид сонирхолтой байна. Эс бүтвэл, бид ийм боломжийг алдах эрсдэлтэй юм”гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон  дээд хэмжээний уулзалтын өмнө мэдэгджээ. Шинжээчдийн үзэж буйгаар дээд хэмжээний уулзалтанд оролцогчид нь ОУВС ийн тэргүүний албан тушаалд нэр дэвшигчийн асуудлыг анхаарч  хэлэлцэх ёстой аж.  Одоогийн байдлаар энэхүү албан тушаалд францын сангийн сайд хатагтай Кристин Лагард нэр дэвшээд байгаа юм. Кремлийн үзэж буйгаар энэ асуудал нь албан бус хэлэлцэгдэж магадгүй аж. Уламжлал ёсоор ОУВС-ийн тэргүүнээр Баруун европын төлөөлөгч сонгогддог, харин одоо хөгжиж байгаа эдийн засагтай орнууд, тухайлбал, БРИКС-ийн гишүүн орнуудаас нэр дэвшигчийг  сонгуульд оруулах хүсэлтэй байгаа аж. Тэд хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн нилээд өргөн төлөөл ОУВС-д байх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Хойд Африкийн орнуудын асуудлаар маргаанд оролцож магадгүй байна. Юуны түрүүнд энэ нь Ливийн асуудалтай холбоотой юм гэж үүний өмнө ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович мэдэгдлээ. Тус улсад хоёр сар гаруй НАТО-гийн олон улсын эвслийн хүчнийхэн Каддафийн дэглэмийнхэний үр дүнгүй агаарын цохилт хийсээр байна. Орос улс Ливийн байдалд барууны эвслийнхэн оролцож байгааг шүүмжлэхийн зэрэгцээ НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг нарийн чанд биелүүлэхийг шаардаж байна. Ливид цэргийн ажиллагааг нэн даруй зогсоохыг Москва шаардаж, байдлыг тогтворжуулхын тулд тус улсын улс төрийн хүчнийхэнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Орос улс нь Хойд Африкад болж байгаа үйл явдал нь Ойрхи-Дорнодын байдлыг тогтворжуулахад чиглэсэн  хүчин чармайлтыг сулруулах ёсгүй юм гэж үзэж байна.