Цөмийн аюулгүй байдал, Алс-Дорнод, Хойд Африкийн бүсийн хөгжил -“Их 8” дээд хэмжээний уулзалтад оролцогчдын анхаарлын төвд  байх болно.  Улс орнуудын тэргүүн нарын уулзалт нь францын Довильд пүрэв гаригт нээгдэнэ.“Их 8”-ын  дээд хэмжээний уулзалтыг энэ жил даргалах Франц улс уулзалтын үндсэн сэдвийг эхлээд  дэлхийн  мансууруулах бодисны тулгамдсан асуудал,  мэдээллийн технологийг хөгжүүлэх болон кибер гэмт хэргийн асуудал гэж эхлээд тодорхойлсон байсан юм. Гэвч  нилээд хэдэн үйл явдал энэхүү сэдвүүдэд өөрчлөлт оруулахад хүргэв. Ингэснээр Довильд цөмийн аюулгүй байдал, Ойрхи-Дорнод, Хойд Африкийн орнуудын байдлын асуудал анхаарлын төвд тавигдах юм. Японд болсон байгалийн сүйрлийн дүн шинжилгээ нь өнөөдөр АЦС-ыг барьж байгуулахдаа аюулгүй байдлын талаас нь нилээд шинэ, хатуу шаардлага тавихад хүргэж байна. Үүний өмнө ерөнхийлөгч Дмитрий Медведев цөмийн эрчим хүчийг  ашиглах тухай орос улсын саналыг тунхаглаж байсан юм. Мөн ЗГ болоод цөмийн объектуудтай холбоотой   компаний удирдлагуудын хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог зохицуулах тухай санал байсан.  Эдгээр  саналууд нь Довильд хэлэлцэгдэх болно гэж ерөнхийлөгчийн туслах Аркадийн Дворкович ярьж байна. «6-р сард МАГАТЭ -гийн дээд  хэмжээнд болох бага  хурал дээр цөмийн зэвсгийн аюулгүй байдлын олон улсын конвенцуудыг өөрчлөх боломжтой хандлагуудыг хэлэлцэх болно.  Бид  японы түншүүдээсээ цөмийн аюулгүй байдлын ахсуудлаар нилээд хэдэн санал авсан байгаа.  Ерөнхийдөө тэдний санал бидний гаргасан саналуудтай нилээд ойр. Дээд хэмжээний уулзалтаар батлан гаргах баримт бичгүүдийн төслийн хувьд  бидний санаа тусгагдсан, түншүүд маань оросын хандлагатай санал нэгдсэн байгаа» гэж Аркадийн Дворкович хэллээ. Дараа нь арабын орнуудын байдлын тухай яригдах болно. Энэ асуудалд дээд хэмжээний уулзалтын нилээд хэдэн хуралдаан зориулагдах болно. Ингэхдээ маргаанд хувьсгалын өөрчлөлтүүд гарсан орнуудын төлөөлөгчид болон одоо мөргөлдөөн үргэлжилж  байгаа орнуудын төлөөлөгчид мөн оролцох юм. Энд эдийн засгийн тусламж үзүүлэх, хоёр талын болоод,олон улсын санхүүгийн байгууллагыг татан оролцуулж эдгээр орнуудад ажлын шинэ шинэ  байр бий болгох тухай ярилцах юм. “Их 8”-ын орнуудын бүх гишүүд   Ойрхи-Дорнодын асуудлыг шийдвэрлэхэд нэг  саналтай биш байгаа  гэдгийг сануулах юун. Орос улс, Герман хоёр НҮБ-ын АЗ-ийн  Ливийн энгийн номхон иргэдийн амь насыг хамгаалах үүднээс тус улсад нислэггүй бүс байгуулах тогтоол гаргах санал хураалтан дээр түдгэлзсэн юм.  Энэ үйл явдлын бүрэн дүгнэлт одоо болтол гараагүй л байна гэж Дворкович тэмдэглээд «Орос улс нь НҮБ -ын АЗ-ийн хүрээнд гаргасан шийдвэр нь бүрэн дүүрэн   хэрэгжих  ёстой гэж үзэж байна. Бид Ливитэй холбогдох тогтоолыг тайлбарлахдаа  хүндрэл байгаа гэж үзэж байгаа юм.   БРИКС-ийн орнуудын Тунхаглалд  бидний байр суурь тодорхой тусгагдсан байгаа. Энд хүч хэрэглэхээс зайлсхийх, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зэргийн тухай дурдсан байгаа юм» гэж Дворкович хэллээ.Мэдээллийн технологийн асуудлуудын талаар гэвэл,  оюуны өмчийн эрх  болон  Интернетийн мэдээллийн тухай  Орос улсад  тодорхой саналууд бий. Тэдгээрийг Довильд дэлгэн тавих болно. Оросын шинжээчдийн кибер заналхийлэлтэй тэмцэх,  тухайлбал, террорист болон цэргийн шинжтэй саналуудыг тавина. Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын нягт хөтөлбөрөөс гадна, хоёр талын тэргүүн нарын уулзалтууд болох юм.  Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев таван уулзалт хийнэ. Хөтөлбөр эхлэхээс өмнө тэрээр Францын ерөнхийлөгч Николя Саркози, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийнэ. Түүнчлэн Германы канцлер Ангела Меркель, Японы ерөнхий сайд Наото Кано, Английн ерөнхий сайд  Дэвид Кэмерон нартай уулзана.  Эдгээр уулзалтууд нь хоёр талын харилцааг хөгжүүлэхэд болон  дэлхийн чанартай асуудлуудыг хэлэлцэхэд чухал ач холбогдолтой юм.  Тухайлбал, Обаматай хийх уулзалтан дээр  гол анхаарал дэлхий нийтэд тогтвортой байдлыг бий болгоход чиглэгдэнэ. Вашингтоны одоогийн терроризмын эсрэг тэмцэл, мансууруулах бодисын хууль бус наймааны сувгийг хаах зэрэг үйлдлүүдийг нь манай оронд эерэгээр үнэлж  байгаа юм. Гэхдээ харилцаанд хүндрэл гарсаар байна.  Тэдгээрийн нэг нь пуужингийн довтолгооноос хамгаалах систем. Энэ сэдэв мэдээж хэрэг орос-америкийн түншлэлийн гол сэдэв байна. Энэ нь  Орос- Европын яриа, хэлэлцээнд бас ижил үр дүнтэй юм. Аюулгүй байдал нь цөмийнх , тэгээд бүр пуужингийн эсрэг , тэр ч бүү хэл виртуал – энэ бүгд нь зөвхөн нийтлэг ойлголт юм.